No menu items!
HomeХэн юу хэлэвШ.Сэлэнгэ: Зүрх судас, чихрийн шижин, халдварт өвчний үеийн зарим эмийг 100% даатгалаар...

Ш.Сэлэнгэ: Зүрх судас, чихрийн шижин, халдварт өвчний үеийн зарим эмийг 100% даатгалаар хөнгөлнө

-

ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлттэй эмийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас олголог хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэн батлагдаад есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Энэ жагсаалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал 0-18 насны хүүхдийн уналт таталтын эсрэг эмийг даатгалын сангаас 100 хувь, насан хүрэгчдийн уналт, таталтын эмийг 70 хувь хөнгөлж байгаа.

Мөн ЭМДЕГ нь хүн амын дунд зонхилон толхилддог өвчин болох зүрх судас, чихрийн шижин, халдварт өвчний үеийн эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд Швейцар улсын “Глобал Новартис” компанитай төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд иргэдийн дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчний ерөнхий нэршлээр 15, худалдааны нэршлээр 24 эмийг 100 хувь даатгалаар хөнгөлөхөөр болсон.

Түүнчлэн, жагсаалтад шинээр орсон эмүүдтэй худалдааны нэршил ижил эмүүдийг даатгалын сангаас тодорхой хэмжээгээр бууруулж өгсөн.

Жагсаалтад шинээр орсон эмүүд маань “Монос”, “Монгол эм импекс концерн”, “Ази фарма” эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд