No menu items!
HomeНийгэм"ГССҮТ турк эмч нартай хамтран нугасны гажиг, нурууны муруйлттай хүмүүсийг үнэгүй үзнэ"

“ГССҮТ турк эмч нартай хамтран нугасны гажиг, нурууны муруйлттай хүмүүсийг үнэгүй үзнэ”

-

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ ирэх тавдугаар сард Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээ хийхээр болжээ.

Үзлэг, оношилгоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм байна.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны 04-р сарын 28-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж, бүртгэхээр болсныг ЭМЯ мэдээллээ.

Урьдчилсан үзлэг нь үнэ төлбөргүй, харин хагалгааны хувьд оношноосоо шалтгаалаад төлбөр нь даатгал юмуу хамтын төлбөрөөр шийдэгдэнэ гэдгийг холбогдох газраас онцолжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд