No menu items!
HomeУлс төрХ.Нямбаатар: Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа...

Х.Нямбаатар: Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа гэсэн

-

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл гарсан.

Харин энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ТЕГ-ын дарга хошууч, генерал П.Одонбаатараас би утсаар яруу найрагч Ц.Хулан шалгаж саатуулсан зүйл байна уу гэж асуусан. Тэгэхэд манай харьяаллын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан тодорхой хэргүүдэд холбогдуулан шалгах шаардлага байгаа гэдэг мэдээлэл өгч байна.

Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг тагнуул дээр харьяалдаг. Өөрөөр хэлбэл эх орноосоо урвах, тагнуул хийх, экстрем байгууллагад нэгдэж орох зэрэг хэргүүдэд тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг” хэмээн хэвлэлд мэдээлэл өгөв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд