No menu items!
HomeЭрүүл мэндӨвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл гаднаас авчруулахгүй байхыг даалгажээ

Өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл гаднаас авчруулахгүй байхыг даалгажээ

-

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргасан.

Үүнд:

  • Өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл гаднаас авчруулахгүй байх;
  • Нэмэлт төлбөр авахгүй байхыг тодорхой тусгаж өгсөн.

Та ЭМДЕГ-тай гэрээт байгууллагаас тусламж, авах үедээ дээрх нэмэлт төлбөрийг төлсөн бол 1800-1363 дугаарын утсанд мэдэгдэнэ үү хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Түүнчлэн ЭМДЕГ-ын Эдийн засаг, төлөвлөлт судалгааны газрын хэлтсийн дарга Л.Одончимэг “ЭМДЕГ-тай гэрээт ямар ч эрүүл мэндийн байгууллага өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулах ёсгүй. Тухайн иргэнийг эмчилж, оношлох зардлыг ЭМД-ын сангаас гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудад олгодог. Тэгэхээр гаднаас эм тариа авч ирэхийг шаардах нь байж болшгүй зүйл.

Үүнийг ЭМД-ын тухай хуульдаа зааж өгсөн байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.8-т даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг өөрөөс нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн үнээр эргүүлэн тооцож олгоно гэсэн заалт бий. Тиймээс ЭМДЕГ-тай гэрээт Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх үед эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөсөө гаргасан бол мөнгөө буцааж авна” гэдгийг хэлж байсан юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд