No menu items!
HomeОнцлохУрьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах 46-60 насны иргэд 12 төрлийн оношилгоо хийлгэнэ

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах 46-60 насны иргэд 12 төрлийн оношилгоо хийлгэнэ

-

Даатгуулагч-иргэн та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 46-60 насны багцад дараах үзлэг, оношилгоо багтах бөгөөд товлолын дагуу зөвхөн лавлагаа шатлалын ЭМБ-д хийлгэнэ хэмээн ЭМДЕГ-аас мэдээлэв.

Монгол Улсын Засгийн Газрын санаачилгаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулж буй. Үүнд бүх насныхан хамрагдах бөгөөд 0-5 нас, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-с дээш насны гэсэн ангилалтай. 

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор дэд профессор Э.Оюунсүрэн “Урьдчилан сэргийлэх үзлэг нийт хүн амыг хамарна. Тиймээс Өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагад төвлөрч ажиллаж байгаа.

Үзлэгт хамрагдах иргэнд урилга очно. Зарим эрүүл мэндийн байгууллагууд цаасан хэлбэрээр урилга хүргүүлж байгаа бол зарим нь цахимаар, мессеж хэлбэрээр хүргүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын тухайн хууль, ЭМДҮЗ-ийн тогтоолд зааснаар бол төрсөн өдрөөс хойш гурван хоногийн дараа гэсэн хугацаа байдаг.

Энэ урьдчилан сэргийлэх үзлэгийн хувьд тухайн Эрүүл мэндийн байгууллага хугацааг товлож, урилга хүргүүлнэ. 0-5 насны бүлгийг хамруулж байхад төрсөн өдөр нь болох гэж байгаа юм байна гээд гэнэт өөр насны бүлгийн хүнийг хамруулах ажлыг зохион байгуулах боломжгүй. Тухайн эрүүл мэндийн байгууллага хүний нөөц, тоног төхөөрөмжөө хангаж үйл ажиллагааг удирдана.

2019 оноос хойш ЭМД-аа төлөөгүй бол нөхөн төлж байж үзлэгт хамрагдана. Энэ талаарх мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй хүргүүлсэн. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад дунджаар хоёр хоног зарцуулж байна. Тиймээс даатгалаа төлсөн байх, албан ёсоор ажлаасаа чөлөө авсан байх зэргээр хувийн бэлтгэлүүдээ сайтар хангасан байх шаардлагатай.

Эрт илрүүлэг нь онош тавиад эмчлэх биш харин эрсдлийг тодорхойлж, эрсдэлтэй бүлэгт багтсан бол дараагийн шатны тусламж, үйлчилгээнд шилжүүлэх юм” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд