No menu items!
HomeЗөвлөгөөХий арвидахад их эвшээх, нойр муудаж өнгөц сэрэмтгий болох шинж илэрнэ

Хий арвидахад их эвшээх, нойр муудаж өнгөц сэрэмтгий болох шинж илэрнэ

-

Гурван гэм арвидсан шинж, түүнийг дараах идээ ундааны талаар мэдээлэл хүргэж байна.

Хий арвидахад:

Дулаан газар байхыг хүсэх

Бие чичрэх

Хэвлий хөөж, гэдэс дүүрэх

Их эвшээх

Өтгөн хатах

Үг яриа олшрох

Толгой эргэх

Биеийн тамир хүч буурах

Нойр муудаж өнгөц сэрэмтгий болох

Мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа буурах шинж илэрнэ.

Хийг дарах идээ ундаа

Адууны мах, тарваганы мах, борц, үрийн тос, хуучин шар тос, цагаан сармис, сонгино, сүү, бурам хэрэглэнэ.

Шар арвидахад:

Баас, шээсний өнгө шарлах

Нүд шарлах

Их өлсөх

Ам их цангах

Их халууцах

Нойр багасах

Гүйлгэж, суулгах шинж илэрнэ.

Шарыг дарах идээ ундаа:

Үнээ, ямааны тараг ба айраг, шинэ шар тос, гөрөөсний мах, ямааны мах, арвайн гурил, шингэн зутан, гашуун ногоо, хүйтэн ус, буцалгаж хөргөсөн ус зэргийг хэрэглнэ.

Бадган арвидахад:

Биеийн илч буурах

Хоолны шингээлт муудаж  ходоодон дээр цанхайх

Бие хүнд оргих

Арьсны өнгө цайрах

Бие алжааж үе гишүүн сульдах

Шүлс элбэгших

Нойр их болох, алжааж нойрмоглох

Амьсгал амаргүй болох шинж илэрнэ.

Бадганыг дарах идээ ундаа

Хоньны мах, бух гөрөөсний мах, араатны мах, загасны мах, зөгийн бал, хуучин үрийн гурил, сарлагийн тараг ба айраг хэрэглэвэл зохимжтой.

Хавар цагт хэрхэн хооллох вэ?

Хаврын хавсаргыг даван туулахад хамгийн зохистой идээ, ундаа нь хүйтэн, халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой юм. Энэ үед шар идээг голчлон хэрэглэх улаан болон хар идээтэй хамт эсвэл дангаар хэрэглэнэ.

Шар идээ гэж малаас гарах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнгөөр нь билэгдэн нэрлэдэг бөгөөд шар тос, цагаан тос, арвайн гурил болон шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ, ундаанууд багтана. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын элчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын улиралд нэн тохиромжтой юм.

Харин дөрөв болон тавдугаар сард амтлаг амттай, хөнгөн сэрүүн тослог идээг / бүх төрлийн цагаан идээ, уураг, тараг, сүү, ээдэм, ааруул, зөөхий, бяслаг/ гол болгож эсрэгээр давслаг, исгэлэн, гашуун амтыг тэвчих хэрэгтэй. Учир нь нэ үед хүнд хоол ундыг боловсруулах явц удааширдаг байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд