No menu items!
HomeЗөвлөгөөНойргүйдээд байвал дараах алхмуудыг хэрэгжүүл

Нойргүйдээд байвал дараах алхмуудыг хэрэгжүүл

-

ШУА, тархи сэтгэл судлалын хүрээлэнгээс нойрны эрүүл ахуйн зөвлөмжийг хүргэж байна.

Нойрны эрүүл ахуйн зөвлөмжүүд:

1. Нойр тань хүрээгүй үед орондоо битгий ор – Унтах цаг болсон ч нойр чинь хүрэхгүй байгаа тохиолдолд ямар нэгэн өөр зүйл олж хий. Ном унших, зөөлөн хөгжим сонсох эсвэл сэтгүүл уншиж болох юм. Нойрны талаар санаа зоволгүй тайвшруулах нөлөөтэй зүйлс олж хийх нь чухал юм.

2. Унтахаар хэвтсэнээс хойш 20 минутын дараа та унтаагүй бол орноосоо бос – Дээр дурдсанаар тайвшруулах зүйлс олж хий. Ингэхдээ боломжтой бол унтлагын өрөөнөөсөө гарч тайвшруулах зүйлсээ хийгээрэй. Унтлагын өрөө тань таны унтах ёстой газар болохоос уйдахаараа ордог газар биш. Харин нойр тань хүрэх юм бол шууд орондоо ороорой.

3. Унтахын өмнө тогтмол хийдэг үйлийг хэвшүүл– Жишээлбэл хөнгөн зууш идэх, бүлээн шүршүүрт орох эсвэл ном унших гэх мэт.

4. Өглөө бүр тогтмол ижил цагт босох – Амралтын өдөр байсан ч ижил цагт босох нь чухал юм.

5. Үргэлж бүтэн нойртой хонож байх – Хангалттай нойроо авч чадвал та бие амарсан байх бөгөөд энэ нь өдрийн ажлын ачааллыг төвөггүй давахад тань тусална.

6. Аль болох өдрөөр их унтахгүй байх хэрэгтэй – Та өдрийн цагаар унтахгүй байх, хэрвээ шаардлагатай бол нэг цагаас илүүгүй дуг хийж болно. Өдөр 15 цагаас хойш дуг хийж, унтаж болохгүй.

7. Өдөр бүр мөрддөг тогтмол хуваарьтай байх – Тогтсон цагт хоол, ажил, гэрийн ажил болон бусад зүйлсээ хийж хэвших нь таны бие махбод өөрийн дотоод биологийн цагаар хэвийн ажиллахад их тустай болохыг санаарай. 

8. Унтлагын өрөөндөө, ялангуяа орондоо зурагт үзэх, утсаар ярих, унших, бичих зэрэг унтахаас өөр зүйлийг хийхгүй байх – Оройн 21 цагаас хойш өрөөний гэрлийг бүдгэрүүлж, зурагт үзэх, утас, компьютер ашиглахгүй байвал зохих бөгөөд унтлагын өрөөндөө эднийг бүү авч ороорой.

9. Өдрийн хоолноос хойш кофе мэтийн ямар нэг каффейн бүхий хүнс хэрэглэхгүй байх

10. Шар айраг, дарс эсвэл ямар нэг спиртийн зүйлсийг унтахаас өмнө 6 цагийн хугацаанд хэрэглэхгүй байх

11. Унтахаасаа өмнө тамхи татах эсвэл ямар нэгэн никотины агууламж бүхий зүйлсийг хэрэглэхгүй байх

12. Орондоо өлсгөлөн битгий ор, гэхдээ унтахын өмнө хэтрүүлэн хооллож мөн болохгүй. Хөнгөн хоолтой унтах нь чухал

13.Унтахын өмнөх гурван цагийн хугацаанд хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх – Та тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх ёстой, гэхдээ аль болох өдрийн эртэд хийхийг хичээгээрэй. (Мэдээж огт хийхгүй байснаас оройн цагаар ч болтугай хийх хэрэгтэй. Нойрны асуудалтай байгаа бол энэ тухайгаа эмчтэйгээ зөвлөөрэй)

14.Нойрны эмнээс татгалз, зайлшгүй үед болгоомжтой хэрэглэ

Ихэнх эмч нар нойрны эмийг гурван долоо хоногоос урт хугацаанд зөвлөдөггүй. Нойрны эм ууж буй үедээ спиртийн төрлийн зүйл огт хэрэглэж болохгүй.

15. Өөрийн санааг зовоож буй зүйлсээс сал эсвэл шийд – Та орондоо унтаж амрах ёстой болохоос санаа зовж хэвтэх ёсгүй юм. Мэдээж асуудлууд шийдэхэд хэцүү байж болох ч нэг нэгээр нь өдрийн эртэд шийдэх гээд үзээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд