No menu items!
HomeНийгэмБ.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар өвөлд бэлэн

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар өвөлд бэлэн

-

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад дууссан. Ажлын хэсгүүд аймгуудад ажиллаж байна. Эрчим хүчний салбар өвөлд бэлэн. Эрчим хүчний салбарт гурван уурхай бий. Багануур, Шивээ говь, Шарын голын уурхай байна. Эдгээр уурхайд өнөөдрийн байдлаар хүндэрсэн асуудал гэвэл дизель түлшний нөөцгүй болсон байна. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар түр улсын нөөцөөс гаргуулахаар болж байна. Энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ” гэлээ.

Мөн тэрбээр түүхий нүүрсний асуудлаар “Таван толгой түлш” компанийн 51 хувь нь “Эрдэнэс таван толгой” компанийн харьяанд байгаа. Бид арга зүйн хувьд удирддаг. Манай яам хангамж, чанарын асуудлыг хариуцдаг. Түгээлтийг нийслэл, утааны чанарыг байгаль орчны яамнаас асуугаарай” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд