No menu items!
HomeХэн юу хэлэвШ.Адьшаа: “Хас”-ын Ч.Ганхуяг гэнэт яагаад Ховдын иргэдэд хайр зарлаад, малчдад малын өвс,...

Ш.Адьшаа: “Хас”-ын Ч.Ганхуяг гэнэт яагаад Ховдын иргэдэд хайр зарлаад, малчдад малын өвс, тэжээл тараагаад яваад байгаа юм

-

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эргүүлэн татахыг шаардаж мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Засгийн газраас ашигт малтмалын хуулийн 42-р зүйлд “Нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх” тухай заалтыг оруулж ирсэн байна. Би хувьдаа энэ заалтад хардлагатай байгаа.

Энэхүү хуульд орон нутагт лиценз эзэмшигч компаниуд ажлын байр бий болгож Монголд гадаад улсын ажилчдыг авах харилцааны тухай асуудлыг оруулж ирсэн. Салбарын сайдаас нь санал авахгүйгээр хулгай, луйврын аргаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны цаана их том асуудал нуугдаж байна. 

Мөн Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчид Хар ус нууруудын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх тухай асуудлаар ээлжит бусаар хуралдаж байгаа.

“Хас”-ын Ч.Ганхуяг хоёр хоногийн өмнө Ховд аймгийн иргэдэд малын өвс тэжээл тараагаад явж байсан. Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга гэдэг хүн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ашиглалтын өмнөх цахилгааны дарга хийж байгаа. Ч.Ганхуяг гэнэт яагаад Ховд аймгийн иргэдэд хайр зарлаад, малчдад малын өвс, тэжээл тараагаад яваад байгаа юм. Үүнийг хүлээж авсан саяхан шинээр томилогдсон Ховд аймгийн Засаг дарга нь яагаад Ч.Ганхуягтай зургаа авхуулж, малчдад тусалж байгаа мэтээр яриад байгаа юм бэ. 

Тиймээс Засгийн газраас уг төслөө татаж авахыг шаардаж байна. Баялгийн болон ашигт малтмалын хуулийг батлахдаа ард иргэд үүнээс хувь хүртэх асуудлыг л ярих ёстой. Хандив, тусламж, ажлын байраар хангах үүрэг нь олборлолт эрхэлж буй компанид байгаа шүү дээ. Ажлын байр, хандив тусламж гэсэн нэрээр уул уурхайг ард иргэдэд ашиггүйгээр ашиглах нөхцөлийг сэмхэн төсвийн хуулиар далимдуулаад оруулж ирсэнд би их харамсаж байна” гэлээ

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд