No menu items!
HomeНийгэмХӨСҮТ: Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна

ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна

-

Томуу, томуу төст өвчний 41-р долоо хоногийн нөхцөл байдлын тойм мэдээг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр ТТӨ улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжсэн байна.

7 хоногийн вирус судлалын тандалтын мэдээ:

Томуу, SARS-CoV2 вирус тодорхойлогдоогүй; 5 (8.3%) сорьцонд энтервирус; 2 (3.3%) сорьцонд бокавирус; 1 (1.6%) сорьцонд риновирус; 1 (1.6%) сорьцонд амьсгалын замын синцитиал вирус тус тус илэрсэн.

ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 87.6%-ийг 15, үүнээс 60.3% нь дөрөв хүртэлх насныханд бүртгэгдсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4%-иар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7%-иар тус тус буурсан байна.

АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 91.4% нь 15 хүртэлх, үүнээс 78.9% нь 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7%-буурч, 1-9 хүртэлх насанд 4.3%-иар нэмэгдсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд