No menu items!
HomeUncategorizedХүмүүс: Жүжигчин Н.Отгонтогос

Хүмүүс: Жүжигчин Н.Отгонтогос

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Алтжингийн дүрээр олонд танигдсан сайхан бүсгүй жүжигчин Н.Отгонтогосыг онцоллоо.

Жүжигчин бүсгүй 1966 оны 4 сарын 6 төржээ. Түүнийг аавыг Намсрай гэдэг бөгөөд Дарханы худалдаа бэлтгэлийн нярав хүн байж. Харин түүний ээжийг Жамбаа гэдэг ба түүнийг урлагт ороход хамгийн их дэмжсэн гэдэг.

Түүний аав ээж дархан хот анх байгуулагдахад 1965 онд очжээ. Унаган  нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын хүмүүс аж. Тэрээр дээрээ 6 эгч, хоёр ахтай айлын отгон охин юм. Н.Отгонтогос Дарханы 3-р арван жил төгссөн бөгөөд 1979-1981 онд Дарханы сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байжээ.

Кино драмын ангид сурч байсан тэрээр, сургуулиа төгсөөд Улсын драмын театрт, тухайн үед цэвэрлэгээ үйлчилгээний алба  гэж байхад үеийн нөхдийн хамт үйлчлэгч хийдэг байжээ. Үүний дараагаар 1985 онд Улсын хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллах болсноор урлагт ажиллах гараагаа эхэлжээ.

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан тэрээр 30 жил урлагт ажиллаж, нийт 46 уран сайхны кинонд гол ба хоёрдугаар дүрд тоглосон байна. Мөн хоёрдугаар найруулагчаар арваад кинонд ажиллажээ. 1993 онд И.Нямгаваа найруулагчтай “Бой” кинонд туслах найруулагчаар хийснээр,  хоёрдугаар найруулагчаар дараа дараадаа ажиллах болж.

Түүнийг хүмүүс Алтжингийн дүрээр андахгүй мэднэ. Үнэндээ ч түүний 22 насандаа бүтээсэн тус дүр, домог болсон АЖ Цогзолмаа гуайн бүтээсэн “Цогт тайж” киноны Төвдийн  гүнжийн дүрийн дараа бичигддэг.

Нүцгэн цээж ч харуулдаггүй байсан социализмын үед Батмөнх даян хаантай энгэр зөрүүлэх гоо бүсгүйн дүр жинхэнэ шуугиан тарьж, бүр хөдөөгүүр яг энэ хэсгийг гаргахдаа киномеханикч нь камерынхаа өмнүүр гараараа хаачихдаг байсан гэдэг. Мэдээж энэ хэсэгт залуухан сайхан бүсгүйн гоо үзэсгэлэн илүүтэй анхаарал татсан. Тийм тулдаа ч 500 гаруй бүсгүйчүүдээс Н.Отгонтогосыг сонгож, “Нүцгэн зураг авахгүй, дараа нь монтажийн аргаар үзүүлнэ” гэж хуурч байгаад кинонд тоглуулчихсан гэдэг.

Түүний хамгийн сайн, насан багын найз бол нэвтрүүлэгч Д.Цовоо гэнэ. 1985 оноос Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллаад хоёр жил болж байхад нь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги төгссөн нэг их ганган охин ирсэн нь Д.Цовоо байж. Тэнд ажиллаж байхдаа урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Нямдаваагийн найруулсан “Модон могой” кинонд Цовоо пионерын удирдагч, Отгонтогос зуслангийн эмчийн дүрд тоглож, тэднийг холбосноос хойш 30 жил өнгөрчээ.

Түүний нөхөр бол МУГЖ бүжигчин Л.Батжаргал. Тэрээр бас урлагийн хүн бөгөөд “Нарны домог” бүжгэн жүжгийн анхны 5 баатрын нэгт бүжиглэж байжээ. Тэрээр нөхрийнхөө талаар “Манай нөхөр урлагийн хүн учраас намайг их ойлгодог.”Мандухай цэцэн хатан” киноны нээлт болоход миний хамгийн анхны шүүмжлэгч манай нөхөр байсан. Гэртээ ирэхэд надад их гоё ширээ засаад шампанск хоёр хундага тавиад “Үнэхээр сайхан кино болжээ, “Цогт тайж”-ийн дараа орох кино болсон байна. Сүххуяг та хоёр эхнэр, нөхөр байж нэг оронд орохдоо хөнжлөө булаацалддаг юм уу” гэж хамгийн анх шүүмжилж байсан” хэмээжээ.

Түүнийг “Мандухай цэцэн хатан” кинонд тоглосны дараа захиа зөндөө ирдэг байжээ. Тэрээр “нөхрийнхөө сайхан биелэхэд эргэж дурладаг, миний нөхөр их хүн чанар сайтай” гэж ярьсан байдаг.

Тэд нэг хүүтэй, хүүг нь Б.Равжаа гэдэг. Залуу байхдаа хөдөөгүүр тоглолттой байх үедээ хүүгээ аваад явдаг байж. Учир нь нөхөр нь ч мөн гадаадруу тоглолтод томилогдож их явдаг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд