No menu items!
HomeЗөвлөгөө"Эцэг, эх нь бага насандаа дам тамхидалтад өртсөн бол хүүхэд нь гуурсан...

“Эцэг, эх нь бага насандаа дам тамхидалтад өртсөн бол хүүхэд нь гуурсан хоолойн багтраагаар өвдөх магадлалтай”

-

Тамхины хэрэглээ нь хоёр үе дамжин хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж “удам дамжсан нөлөө” үзүүлдэг талаар НЭМҮТ-өөс мэдээлж байна.

Тодруулбал, эцэг, эх нь бага насандаа дам тамхидалтад өртсөн бол хүүхэд нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг аж.

Мөн тамхи татдаг эцэг,эхийн хүүхэд нь амьсгалын замын нийтлэг өвчнөөр өвдөх эрсдэлтэй юм байна.

Түүнчлэн ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын их эмч Д.Мэргэн “Уушгины хортой хавдрын номер нэг эрсдэлт хүчин зүйл нь тамхидалт, дам тамхидалт. Судалгаагаар уушгины хавдар гэж оношлогдож байгаа хүмүүсийн 87 хувь нь тамхи татдаг, дам тамхидалтад өртдөг гэсэн тооцоо бий.

Тамхи татдаг, дам тамхидалтад өртдөг хүмүүс шинж тэмдэг илэрсэн илрээгүй жилдээ нэг удаа рентген зураг авахуулах зэргээр хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоонд хамрагдах хэрэгтэй. Тамхидалт нь зөвхөн уушги гэлтгүй толгой, хүзүүний байрлалын хавдар, ходоод, улаан хоолойн хавдрын томоохон эрсдэлт хүчин зүйл болдог” хэмээж байсан юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд