No menu items!
HomeХоол, шим тэжээл"Өөх тосыг огт хориглох биш хэмжээг нь тохируулах нь чухал"

“Өөх тосыг огт хориглох биш хэмжээг нь тохируулах нь чухал”

-

“Өөх тос түүний найрлага” сэдвээр хоолзүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав зөвлөж байна. Зөвлөгөөг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзэх боломжтой.

Тэрбээр, “Хоол хүнс гэдэг бол тэр чигтээ шим тэжээлийн бодис. Хүний идэж, ууж буй хоол хүнсэнд агуулагдах шим тэжээлийн бодис ялгаатай байдаг. Сүү, мах, ногоо, үр тариа гээд хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл бүрд агуулагдах амин дэм, эрдэс бодис, уураг, өөх тосны хэмжээ ялгаатай байна.

Хүмүүсийн дунд өөх тосны хэрэглээтэй холбоотой буруу, зөрүү ойлголтууд их бий. Өөх тос нь хүний биеийн бүтцийн тодорхой хувийг эзэлдэг. Эсийн мембраны 45 орчим хувьд өөх тосны оролцоо байдаг.

Өөх тос нь өндөр илчлэг ялгаруулдаг. 1гр өөх тос задрахдаа 9 ккал илчлэг ялгаруулдаг учраас хэтрүүлэн хэрэглэх нь таргалалт үүсгэх магадлалтай.

Өөх тосны бүтцийн нэгжид тосны хүчлүүд агуулагддаг бөгөөд тэдгээр нь дотроо ханасан, ханаагүй тос гэсэн ялгаат бүтэцтэй. Ханасан тосыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ханаагүй тос ч мөн адил. Сайн нөлөөтэй гээд хэмжээг нь хэтрүүлвал сөрөг нөлөө үзүүлдэггүй шим тэжээлийн бодис гэж бараг байхгүй. Хэдий сайн ч хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Тиймээс зохистой хэмжээ хамгийн чухал.

Омега-3 гэхээр ганцхан загасны тосонд агуулагддаг юм шиг буруу ойлголт иргэдийн дунд бий. Загасны тосонд омега-3 өндөр хувьтай агуулагддаг. Мөн бэлчээрийн малын маханд бусад малын махнаас өндөр хувьтай агуулагддаг болох нь судалгаагаар тогтоогдчихсон. Тэгэхээр бидний хэрэглэж буй маханд омега-3 буюу ханаагүй тосны хүчил зохих хэмжээгээр агуулагдаж байгаа. Монголчууд загас идэхгүй хэрнээ омега-3-аар дутахгүй болоод байсны шалтгаан нь энэ. Тэгэхээр уламжлалт хоолны соёл гэдэг бол маш чухал.

Омега-3,6,9 эрүүл мэндэд ач холбогдолтой юу гэвэл ач холбогдолтой. Омега-3 нь зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг, арьс, үсэнд чухал нөлөөтэй. Харин Омега-6 хувьд эрүүл мэндэд ач холбогдолтой ч сөрөг нөлөөллийг нь яриад эхэлчихсэн. Үрэвслийг өдөөдөг гэсэн судалгаанууд сүүлийн үед гарсаар байна. Тэгэхээр ямар ч зүйлийн хэмжээг тохируулна гэдэг нь хооллолтын хамгийн чухал суурь зарчим юм.

-Ямар тосонд ханасан тос хамгийн их агуулагддаг вэ?

-Хамгийн их агуулагддаг нь кокосын тос юм. Бараг 100 хувь ханасан тос гэж хэлж болно. Тодруулбал, 92 хувийн ханасан тос агуулагддаг байна. Үхрийн өөхний 52 хувьд ханасан тос агуулагддаг. Ханасан тосыг хэтрүүлэн хэрэглэх юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, зүрх судасны өвчинд хүргэдэг гэдэг нь тодорхой. Мөн цөцгийн тос, дал модны тос, үхэр, хонины өөхний тосонд ханасан тосны агууламж өндөр байна.

Хүмүүсийн дунд ургамлын тосонд ханасан тос агуулагддаггүй юм байна гэсэн буруу ойлголт бий. Гэтэл үүнд 6-15 хувийн ханасан тос агуулагддаг. Тухайлбал, оливын тосонд 14 хувь агуулагддаг. Тиймээс хэрэглээг зохицуулна гэдэг нь хамгийн чухал.

-Хамгийн их ханаагүй тосны хүчил агуулагддаг нь:

-Наранцэцэгийн тос зэрэг ургамлын тоснуудад их агуулагддаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бэлчээрийн малын маханд ханаагүй тосны хүчил, ханасан тосны хүчил 50:50 хувийн агууламжтай байна.

Өөх тосыг хэрэглэхдээ хэмжээг маш сайн тохируулах хэрэгтэй. Зохист хэмжээ нь биеийн жингээс хамаарна. Дунджаар 50 гр өөх тос гэсэн хэмжээ байдаг. Хүмүүс “би ерөөсөө өөх иддэггүй, мах иддэг” гээд байдаг. Гэтэл улаан маханд өөх тос агуулагдаж байгаа. Булчин маханд өөх тос агуулагддаггүй мэт ойлголт байдаг. Гэвч үүнд 2-3 хувийн өөх тос агуулагдаж л байгаа. Өөх тосыг огт битгий ид гэж хорихоос илүүтэйгээр хэмжээг нь л тохируулах нь чухал.

Огт махны өөх иддэггүй гэдэг хэрнээ ургамлын тос ихтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь элбэг. Үүнд чипс, түргэн хоол, нарийн боов, печень, төрөл бүрийн зайрмагууд багтана. Зайрмагны тухайд авч үзвэл сүүгээр хийсэн нь цөөн болсон. Ихэнхийг нь ургамлын тосоор хийдэг бөгөөд энэ нь тэр чигтээ өөх тос гэсэн үг. Мэргэжлийн хэллэгээр “далд өөх тос” агуулсан бүтээгдэхүүн их байна.

Хүн төрөлхтөний дунд тулгамдаад байгаа биеийн жингийн илүүдэл, халдварын бус шалтгаант өвчлөлийн шалтгаан нь бараг бүх хоол хүнсэнд өөх тос, сахарын агууламж өндөр байгаатай холбоотой гэдэгт Хоол зүйн шинжлэх ухаанд маргах үндэслэл байхгүй.

Кето хоолны дэглэм буюу өөх тос ихтэй хоолны дэглэмийг удаан хугацаанд тогтмол барим юм бол эрсдэл өндөртэй. Хүний биед үүсч байгаа кетоны биеийг хэмжиж, хянаж байж үргэлжлүүлэх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой шүү” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд