No menu items!
HomeЭрүүл мэндБ.Чинсанаа: 10-14 насны хүүхэд аливаа зүйлээс унаж бэртэх тохиолдол их байдаг

Б.Чинсанаа: 10-14 насны хүүхэд аливаа зүйлээс унаж бэртэх тохиолдол их байдаг

-

ТТАХНЭ-ийн Гэмтлийн тасгийн их эмч Б.Чинсанаа хүүхдийн осол гэмтлийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Хүүхдийн осол гэмтлийн шалтгаан нь юу байна вэ?

– Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэгд аливаа зүйлээс унаж, бэртэх тохиолдол орж байна. Дараа нь ахуйн хүрээний түлэгдэлтээс үүссэн гэмтэл, амьгүй механик зүйлд өртөж гэмтэх, зам тээврийн осол, тодорхойгүй зүйлээс бэртэх зэрэг ордог.

10-14 насны хүүхэд аливаа зүйлээс унаж бэртэх тохиолдол их байдаг. Мөн түлэгдэлтийн шалтгаантай гэмтлийг насны ангиллаар нь авч үзвэл 1-4 хүртэл насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Амьгүй, механик хүчин зүйлийн улмаас бэртэж байгаа хүүхдийн дийлэнх нь 1-4, 15-19 насны хүүхдүүд байдаг. Түүнчлэн 5-9, 15-19 насны хүүхдүүд зам тээврийн осолд илүү өртөж байна гэх мэдээлэл бий.

Учир нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй зам хөндлөн гаргах, гарцгүй газраар гаргах нь хүүдийн гэмтлийн тэргүүлэх шалтгаан болдог. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд биеэ даах оролдлого ихтэй байдаг учраас гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа огцом гүйдэг. Тэр дундаа эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдийг бодвол зам тээврийн осолд өртөх магадлал нь 1.8 дахин их байдаг гэх судалгаа бий.

Удалгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ үед хүүхдийн осол гэмтэл хэр бүртгэгддэг вэ. Юуг анхаарах ёстой вэ?

– Намрын улиралд сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлсэнтэй холбоотой хүүхдүүд тоглож, гүйж харайх нь ихэсдэг. Түүнтэй холбоотойгоор бие биеэ санамсаргүй түлхэх, унаж бэртэх, амьгүй хүчин зүйлд өртөх, зам тээврийн осолд өртөх тохиолдол гардаг.

Тиймээс асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, заавал ногоон гэрлээр гарахыг зөвлөж, энэ дадлыг олгох хэрэгтэй. Ингэвэл осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд давуу талд болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд