No menu items!
HomeНийгэмШ.Батсүх: Ганцаардах, бухимдах үед дархлаа унадаг гэсэн судалгааны үр дүнгүүд бий

Ш.Батсүх: Ганцаардах, бухимдах үед дархлаа унадаг гэсэн судалгааны үр дүнгүүд бий

-

Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Олон Улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Олон Улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран энэ сарын 8-13-ны өдрүүдэд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах аж. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Солонгос, АНУ, БНХАУ, Малайз, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг орны нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид оролцож сүүлийн үеийн судалгааны ололт амжилт, технологийн дэвшлийн талаар лекц уншиж, өөрсдийн онол бол практикийн мэдлэгээ манай эрдэмтэд, судлаачидтай хуваалцах юм.

Энэ үеэр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх Тархи судлал бол мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эх өгөгдөлд суурилсан шинжилгээ зэрэгтэй холбоотойгоор сүүлийн үеийн шинжлэх ухааны том салбаруудын дайны үзэж буй чухал салбар. Явж явж хүн төрөлхтөн өөрийгөө таньж мэдээгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хүн хүнээ сайн судлаагүй. Ялангуяа монгол хүн гэж хэн бэ, ямар үед ямар зан ааш гаргадаг, яаж бодож сэтгэдэг, яагаад ийм үйлдэл хийж байна вэ гэдгийг бүрэн судлаагүй.

Тиймээс монгол хүнийг таньж мэдэх нь улс эх орноо хөгжүүлэхэд тулгамдсан асуудал бөгөөд, суурь шийдэх асуудлын нэг мөн. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тодорхой заасны дагуу ЕБС-иудад мэргэшсэн сэтгэл зүйчдийг ажиллуулахаар болж, өнгөрөгч оноос эхлэн мэргэшүүлж буй.

Хүний хөгжил, төлөвшлийн суурь нь 3-12 насанд тавигддаг. Тиймээс бага насанд нь онцгой анхаарах шаардлагатай учраас дунд сургуулийдад сэтгэлзүйчдийг ажиллуулж байна. Мөн судалгаагаар хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлсон.   

Судалгаагаар ковидын үед дөрвөн хүүхэд тутмын нэг нь ганцаардалтай байна гэж гарсан. Ганцаардана гэдэг нь сэтгэл зүйн дарамтанд орж, айдаст автаж буй хэрэг. Хүн ганцаардах, бухимдах үед дархлаа унадаг. Энэ талаарх судалгаанууд бий. Хүний бие мах организм, сэтгэл зүй, тархи судлал гурав салшгүй холбоотой. Хүн уур бухимдлаас болж зүрх судасны өвчлөлд өртөх магадлал өндөр. Зүрхний шигдээс үүсдэг. Учир нь бөөрний дээд хэсэгт байдаг булчирхайгаас адреналин гэх хортой даавар ялгардаг. Энэ нь хүнийг идэвхжүүлж, ажиллах, тэмцэхэд бэлэн болгодог эерэг талтай. Гэвч удаан үргэлжлэх нь зүрх судсанд муугаар нөлөөлж байдаг. Ийм харилцан хамааралтай байгаа учраас өнгөрөгч онд БШУЯ, ШУА Тархи Сэтгэл судлылын хүрээлэнг байгуулсан” гэлээ.

Мөн тэрбээр, “Германы нэг эрдэмтний лекцийг би сонссон. Тэр эрдэмтэн герман сурагчид PISA тестээр бага үнэлгээ авдаг шалтгааныг судалсан. Ихэнх хүүхдүүд өглөө босоод компьютер дээр тоглож, зурагт үзэж, дэлгэц харж байгаад сургуульдаа явдаг. Өглөөний цайгаа уудаггүй. Өглөөний цайгаа уугаагүй хүүхэд, насанд хүрэгчид өдрийн турш хүний ярьж байгаа зүйл, уншиж байгаа зүйлээ уураг тархи, ой тогтоолдоо тогтоож чаддаггүй юм байна. Тиймээс өглөөний хоолыг өөртөө зарцуул гэдэг ийм учиртай. Цаад учрыг нь тайлбарлахгүй учраас яагаад тэгж хэлдгийг мэддэггүй юм байна. Тэгэхээр хүний ой тогтоолтод өглөөний цай асар чухал ач холбогдолтой юм” гэсэн юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд