No menu items!
HomeХэн юу хэлэв"Хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор нойр булчирхайн үрэвсэл баярын үед нэмэгддэг"

“Хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор нойр булчирхайн үрэвсэл баярын үед нэмэгддэг”

-

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага хэрхэн ажиллах талаар болон гэдэсний халдварт өвчин, хоол хүнсний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭМЯ-наас хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд сүүлийн таван жилийн осол гэмтлийн тоог танилцуулаад, осол гэмтлийн шалтгаан нь хамгаалалтын бүсээ зүүгээгүй, хурд хэтрүүлсэн, согтуугаар авто машин жолоодсон замын тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй, эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаатай үүсэж байна гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр “Баяр наадмын амралт эхэлж байгаатай холбогдуулан ЭМЯ-ны зүгээс эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулж байна. Гэхдээ манай иргэдийн анхаарал бас чухал юм.

Мөн Зам тээврийн яамнаас осол гардаг хар цэгүүдийг бүртгэсэн. Хар цэгүүдэд зураг тавин, тэмдэглэгээ хийж байгаа. Хаана хар цэг байгааг иргэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сайтруу ороод харах боломжтой. Түүнчлэн ЭМЯ болон ГССҮТ хамтран аялал жуулчлалын гол цэгүүдэд ГССҮТ-ийн эмч нарын багийг ажиллуулж байгаа.

Мөн аялал хийж байгаа үедээ хоол хүнсний сонголтод онцгой анхаараарай гэж ХӨСҮТ, МХЕГ-аас сануулж байна. Ялангуяа гадаад орчны температур их байгаа энэ үед түргэн муудах бүтээгдэхүүн машиндаа олон хоног авч явж хэрэглэснээр хоолны хордлогод өртөх эрсдэлийг бий болгодог. Тиймээс үүнийг анхааруулж байна.

Мөн хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор ходоод гэдэсний хямрал, нойр булчирхайн үрэвсэл баяр наадмын өдрүүдэд нэмэгддэг. Ялангуяа айраг, хорхог архины хэрэглээ нь ходоод гэдэсний хямрал, нойр булчирхайн үрэвслийг үүсгэх гол нөхцөл болдог” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд