No menu items!
HomeЭрүүл мэндБ.Буд: Улаан хоолойн сөөргөө үүсэхэд таргалалт нөлөөлдөг

Б.Буд: Улаан хоолойн сөөргөө үүсэхэд таргалалт нөлөөлдөг

-

ТТАХНЭ-ийн дотрын II тасгийн эмч Б.Буд улаан хоолойн сөөргөө өвчний талаар зөвлөгөө өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Ходоод, улаан хоолойн сөргөө гэж  ямар өвчнийг хэлэх вэ. Юунаас  болж  үүсдэг, илрэх шинж тэмдэг нь юу вэ?

Улаан хоолойн доод хуниасны булчин суларснаас ходоод, дээд гэдэсний агуулагдахуун улаан хоолойд сөргөн орж, улаан хоолойн сөргөөг үүсгэдэг. Энэ нь архаг, дахилтат явцтай өвчин юм.

Улаан хоолойн сөөргөө үүсэхэд архи, тамхины хэрэглээ, таргалалт, хооллолтын буруу хэв маяг нөлөөтэй гэж үздэг. Таргалалтын улмаас хэвлийн хөндийн дотоод даралт ихсэж, улмаар улаан хоолойн хунигч булчинд нөлөөлснөөр сөөргөө өвчин үүсдэг. Мөн өрцний ивэрхий, эм, бусад архаг өвчин ч нөлөөлдөг.

Улаан хоолойн сөөргөө өвчний үед цээж хорсох, гулгих, шүлс их ялгарах, ам гашуу оргих шинж илэрнэ. Мөн хоолой сөөх, хуурай хий ханиалгах, аюулхайд хөндүүрлэх зэрэг зовиур ч илрэх нь бий.

Энэ өвчин нь амьдралын чанарт мөн нөлөөлдөг. Тухайлбал зарим хүний цээж шөнө хорсож сэрснээс нойргүйдэлд хүрч байна.

Энэ өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

Улаан хоолойн сөөргөө хүндэрвэл хавдрын урьдал өвчин, хавдарт хүргэх эрсдэлтэй. Тиймээс эмчид хандаж улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ойр ойрхон бага идэх хэрэгтэй бөгөөд нэг дор их идэж, хэт цадаж болохгүй. Хэрэв хэвлийн таргалалттай бол үүний эсрэг арга хэмжээ авна.

Нэгэнт сөөргөө өвчтэй гэдэг нь оношлогдсон бол өндөр дэртэй унтана. Мөн чанга бүс зүүхгүй. Бүсгүйчүүд маань корсет зүүж дасгал хийдэг. Энэ нь хэвлийн хөндийн дотоод даралтыг үүсгэх нэг шалтгаан болдог.

Хооллолтын хувьд хийжүүлсэн ундаа, давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн, цитрус жимс хэрэглэхгүй. Мөн архи, тамхи нь улаан хоолойн хунигч булчинг сулруулдаг тул анхаарах хэрэгтэй. Түүнчлэн энэ өвчинд стресс нөлөөлдөг учраас зөв аргаар тайлж сураарай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд