No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Мэндбаяр: Кесар мэс заслын дараа зүслэгийн эргэн тойронд хөөсөн мэт мэдрэмж төрж...

А.Мэндбаяр: Кесар мэс заслын дараа зүслэгийн эргэн тойронд хөөсөн мэт мэдрэмж төрж болно

-

Амгалан амаржих газар цахим хуудсаараа дамжуулан эмч, мэргэжилтнүүдийн ээлжит зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Тус эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч А.Мэндбаяр кесар мэс заслын талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Кесар мэс гэж юу вэ?

Кесар мэс засал гэдэг нь жирэмсэн эмэгтэйн хэвлий болон умайд зүслэг хийж, хүүхэд болон ихсийн бүрдлийг төрүүлэх арга юм. Жирэмсэн эхийг төрөх замаар төрүүлэхэд эх, ургийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл, хүндрэлтэй тохиолдолд тодорхой заалт, нөхцлийг бүрдүүлж кесар мэс засал хийдэг.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар пренатал анагаах ухаан өндөр хөгжиж, ураг нярай хамгаалах, амьдралын чанар сайтай сайн хүүхэд төрүүлэх асуудал өндөр тавигдаж байна. Ургийн талаас гарах мэс заслын төрөлтийн заалт нэмэгдэж, эх барихын шинжлэх ухаан сонгомол гар тусламж үзүүлэхээс илүүтэй төрөлт эх нярайд аль алинд нь аюулгүй төрөлт явуулах асуудал хурцаар тавигдах болсонтой холбоотойгоор кесар мэс заслын давтамж эрс нэмэгдсэн.

Пренатал эх барихын шинжлэх ухааны үндсэн зарчим нь эх, ураг, нярайн эрүүл мэндийн асуудлын аюулгүй байдлыг бүрнээ хангаж хамгийн аюулгүй төрөлт явуулах асуудал юм. Өнөө үед төрөлтийг мэс заслын аргаар шийдэхдээ эх болон ургийн аюулгүй байдал яг эн тэнцүү тавих болсон. Түүнчлэн кесар хагалгаа буюу мэс заслын төрөлтийн давтамж ихсэхийн хирээр төрсний дараах үрэвсэлт эмгэг халдварын эрсдэл 5-20 дахин нэмэгддэг гэж үздэг.

Кесар мэс заслын өмнө ямар бэлтгэл хангах вэ?

Жирэмсний хүндрэл ба эрхтэн тогтолцооны эмгэг, ургийн бодит байдлыг илрүүлэх асуумж, үзлэг, шинжилгээг хийсэн байна. Тухайлбал, төлөвлөгөөт мэс заслын өмнө эмэгтэйд дараах шинжилгээг хийнэ.

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цусны бүлэг, резус
  • ДОХ, сериологи
  • В,С вирус
  • Биохими (элэг, бөөрний үйл ажиллагаа, сахар)
  • Коагулограмм
  • Зүрхний цахилгаан бичлэг (эхийн)
  • Ургийн эхо
  • Мазок

Кесар мэс заслын талаар юуг мэдэх ёстой вэ?

  • Кесар мэс заслын бараг 99 хувь нь нугасны мэдээ алдуулалтаар ордог бөгөөд мэс заслын явцад сэрүүн, оюун ухаан сэргэг, ухамсарт ухаан хэвийн байна. Кесар мэс заслын үед нугасны мэдээ алдуулалт хийгддэг тул 8-12 цаг хэвтрийн дэглэм баримтлах шаардлагатай.
  • Кесар мэс заслын дараа сэрээх өрөөнд оруулдаг бөгөөд сувилагч хэдэн цагийн турш монитороор таны цусны даралт, зүрхний хэм, хүчилтөрөгчийн хангамж хянахаас гадна халуун, умайн агшилт, доош гарах шавхрага зэргийг хянаж байдаг. Хэрэв таны хүүхдийн гадаад орчинд дасан зохицох чадвар сайн байвал танд авч ирж өгч хөхүүлнэ.
  • Кесар мэс заслаас 2-3 цагийн дараа бүсийн мэдээгүйжүүлэлт гарч хөлөө хөдөлгөхөд бэрхшээлтэй, умай хөндүүр цочромтгой болсон юм шиг санагдана.
  • Кесар мэс заслын зүслэгийн эргэн тойронд хөөсөн мэт мэдрэмж төрж болно. Мэс заслаас дараа босох хамгийн хүндрэлтэй байдаг. Хурдан босох, хөдлөх шулуун зогсохоос аль болох зайлсхийгээрэй.
  • Кесар мэс заслаас хойш давсганд байрлуулсан катетрыг 12-24 цаг байлгаж болно.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд