No menu items!
HomeНийгэмЖ.Энхцэцэг Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандахаар болжээ

Ж.Энхцэцэг Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандахаар болжээ

-

2022 оны аравдугаар сарын 12-нд “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь  чөлөөлсөн. Түүний оронд  “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилоод буй. Тэгвэл Ж.Энхцэцэг эмч Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ажлаас чөлөөлөх тушаалыг үндэслэлгүй хэмээн шүүхэд хандахаар болжээ.

Эргэн сануулахад, уг асуудлаар ЗГХЭГ-аас байгуулагдсан ажлын хэсэг “Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй уулзсан байдаг. Харин тэрбээр уулзалтад орохын өмнө “Өөрийн биеэр уулзах нь зөв гэж бодож байна. Юу хийсэн, энэ эмнэлэгт юу болоод байна гэдгийг ярих хэрэгтэй. Намайг сонсох байх гэж бодож байна. Эмнэлэгт хийсэн ажил, тавьж байсан шаардлага, биелүүлсэн байдал зэргийг тайлагнахаар ирсэн. Өнөөдөр энэ ажлыг хийх хийгүй, халагдах нь надад хамаагүй. Хамгийн гол нь үнэнч, шударга ажиллаж ирснээ нийгэмд ил болгоно” гэсэн билээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ж.Энхцэцэг эмчийг чөлөөлснийхөө дараа тайлбар мэдээлэл хийхдээ “Ж.Энхцэцэг дарга ЭМЯ-ны харьяанд ирээд есөн сар болсон. Энэ хугацаанд ес зүйгүй үйлдэл их гаргасан. Тухайн эмнэлэгт ажиллаж байгаа ажилчид ихэнх нь дарамттай байдаг. Мөн манай хяналт шалгалт орох үеэр камертай ярилцлагад оруулсан. Мөн ярилцлага өгсөн алба хаагчдад дарамт шахалт үзүүлсэн гэх мэдээлэл байна” хэмээсэн.

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд