No menu items!
HomeУлс төрН.Болдбаатар: 2020 оны сонгуулиар МАН татвар нэмэхгүй гэсэн боловч нэмсэн

Н.Болдбаатар: 2020 оны сонгуулиар МАН татвар нэмэхгүй гэсэн боловч нэмсэн

-

Ардчилсан Нам (АН)-аас ээлжит хурлаа хийлээ. Энэхүү хуралдаанаар 2023 оны төсөв болон хүний эрх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийв.

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар “Сүүлийн хоёр жил хүний эрхтэй холбоотой асуудал ихээр хөндөгдөх болсон. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан, доройтож байна. Жилээс жилд өрхийн орлого буурч байгаа. 2020 оны сонгуулиар МАН татвар нэмэхгүй гэсэн боловч өнгөрсөн хугацаанд нэмсэн.

Монгол Улсын Засгийн газар ирэх жил 17 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлнэ гэсэн байгаа. Орлого, зарлагыг маш өндөр тавьсан төсөв батлагдсан. АН-аас арваннэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг өгсөн.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан одоо ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байна. МАН-ын тал толгойг хариуцаж буй хүн яаж 2023 оны төсвийг Монголын ард түмэнд зөв зарцуулах юм бэ. Энэ бол дээрэм.

Эрх баригч нам сонгууль болгоноор луйварддаг алхмыг хийдэг. Ард түмнээс татварын нэрийдлээр мөнгө авчхаад сонгуулийн үеэр 100-200 мянгаар буцаад худалддаг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх сэтгүүлч худалдагдсан гэдгийг бид бүгд мэднэ.

2023 оны улсын төсөв дээрмийн төсөв болсон. Иймд Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна. Өөрөө маш гоё ярьдаг.

Цаашдаа зөвхөн хуулийн дагуу шаардлага тавих биш үг, үзэл бодлоо илэрхийлж жагсаал, цуглаан хийнэ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Иймээс үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих ёстой” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд