No menu items!
HomeЗөвлөгөөСпирт нь хүний мэдрэл сэргээгч амин дэм болох C, B бүлгийг устгадаг

Спирт нь хүний мэдрэл сэргээгч амин дэм болох C, B бүлгийг устгадаг

-

“АРХИ БА ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН” сэдвээр УХТЭ-ээс дараах зөвлөгөөг өглөө.

Идээний дээж хэмээн хүндлэх архины жинхэнэ нэрийг этилийн спирт буюу этанол гэнэ. Спирт нь зөвхөн өвдөлт намдаах, түр зуур судас өргөсгөх, сэтгэцийг дарангуйлагч бодис юм. Спирт нь хүний мэдрэл сэргээгч амин дэм болох C, B бүлгийг шатааж устгадаг учраас архи хэрэглэх үед түүний дутал үүсдэг. Судлаачид архинд агуулагдах спиртийн агуулга хэдий чинээ өндөр, цэвэр болох тутам архинд донтох буюу үгүйлэх шинж тэмдэг хурдасдаг болохыг тогтоожээ.

  • Архи хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрх судасны өвчин элбэг тохиолддог.
  • Архины задралаар үүсэх цууны хүчлийн шууд нөлөөгөөр зүрхний булчин, эд эс гэмтдэг. Улмаар зүрхний хана зузаарч, эд эсийн хооронд нэвчдэс хурах, булчингийн ширхэг тэжээлээр хомсдож хатангирших зэрэг хүндрэлд хүргэдэг.
  • Архины улмаас зүрхний хана зузаарч эд, эс хооронд нэвчдэс хурдаг байна.
  • Мөн зүрхний булчингийн ширхгүүд нь тэжээлээр хомсдож, хатангиршдаг. Архи уудаг хүмүүс гол төлөв зүрх орчим өвдлөө гэж зовуурилдаг.
  • Хэт их архи уусны дараа, согтолт гарсан хойно зүрхээр өвдөх шинж элбэг тохиолдоно.
  • Мөн гар хөл бадайрах, салганах, хүйтэн хөлс гарах, зүрх дэлсэх, хөл гуйвах, тэнцвэр алдагдах, шинж тэмдэг нь архинаас шалтгаалах зүрхний өвчний хам шинж юм.

Архины стандарт хэрэглээ гэж юу вэ?

Хоногт архи 30 мл, дарс 60-120 мл, шар айраг 285 мл байх бөгөөд эдгээрийг тус тусад нь 1 стандарт гэж үздэг. Хэрвээ та архи дарсыг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хатуу архинаас аль болох зайлсхийж, спирт багатай, зөөлөн улаан дарс, монгол архи зэргийг стандарт хэмжээгээр сонгох нь зохистой хэрэглээ болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд