No menu items!
HomeЗөвлөгөөХоорондоо үл зохилдох хүнс нь биеийг хямраадаг

Хоорондоо үл зохилдох хүнс нь биеийг хямраадаг

-

Бид өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнсийг мэдэхгүйгээсээ болж хэрэглэж байдаг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, дараах хүнс нь хоорондоо үл зохилдож, биеийг хямраах сөрөг үр дагавартай байна.

-Хонины элгийг чинжүүтэй хамт идэж болохгүй

-Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж хор болно

-Сам хорхойг гахайн махтай хамт идэж болохгүй

-Загасны мах, сүү хоёр хоорондоо үл зохилдоно

-Түүхий махыг тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэрэгтэй ойрхон байлгавал бие биедээ уур нь шингэх учир хэрэглэвэл хор болно

-Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно

-Гүүний сүүг загасны махтай хамт идвээс бэтгэрнэ

-Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт идэж болохгүй

-Сүү, жимстэй үл зохилдоно

-Бүрэлдээгүй тараг, архи хоёр үл зохицоно

-Шинэ шар тосыг хүрэл саванд удаан хадгалж болохгүй

-Шинэ шар тос идсэний дараа хүйтэн ус ууж болохгүй аж.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд