No menu items!
HomeХэн юу хэлэвС.Лхагвадорж: Ажил олгогч НДБ-д илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрхтэй

С.Лхагвадорж: Ажил олгогч НДБ-д илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрхтэй

-

НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Лхагвадоржийн өгсөн мэдээллийг сэргээн, сийрүүлэн хүргэж байна.

– Ажил олгогч нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн эрх, үүргийн талаар мэдээлэл өгнө үү. Мөн нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэхэд юу шаардлагатай байдаг вэ?

– Нийгмийн даатгалын тухай хуулинд даатгуулагчийн эрх, үүргийг тусгасан байдаг. Ажил олгогч дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:

  • Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлэл, сургалт, зөвлөгөө авах эрхтэй.
  • Нийгмийн даатгалын байгууллагад тайлагнасан тайлан буруу бол түүнийгээ залруулах эртэй.
  • Нийгмийн даатгалын байгууллагад илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрхтэй.
  • Нийгмийн даатгалын байгууллагаас шалгалт хийгдсэн тохиолдол хяналт, шалгалтын дүнтэй урьдчилан танилцаж, түүнд тайлбар гаргах эрхтэй.

Харин ажил олгогч байгууллага нь дараах үүргийг хуулиар хүлээнэ. Үүнд:

  • Ажил олгогч нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэхдээ гэрээний дагуу хүн авч ажиллуулж, түүнд цалин хөлс төлсөн бол ашиг орлого олсон эсэхээс үл хамаараад нийгмийн даатгалын харилцаа албан журмаар үүсч байдаг. Тиймээс заавал даатгуулна.
  • Ажил олгогч ажилтныхаа орон тоог үнэ зөвөөр тайлагнана.
  • Олгож байгаа хөлсөө үнэн, зөвөөр тайлагнах ёстой. Зарим нэг байгууллага буруу тайлагнах тохиолдол байдаг.
  • Тухайн сард ажилтныхаа цалин хөлснөөс нь тооцсон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцан төлдөг. Мөн тодорхой хувийг ажилтны цалингаас суутган авч НДШ-ээ сардаа багтаан төлөх ёстой. Өөрөөр хэлбэл өр авлага үүсгэхгүй л явах ёстой.

– Ажил олгогч хуулийн хугацаандаа тайлангаа мэдүүлэх ёстой байдаг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

– Тухайн ажил олгогч цалин хөлс олгох бүрдээ сард нь багтааж НДШ-ээ төлнө. Тухайн сарын нийгмийн даатгалын тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор НДБ ирүүлэх үүрэгтэй. Тавны өдөр нь  нийтээр амрах өдөр, эсвэл амралтын өдөр таарсан бол дараагийн ажлын өдөр шилжүүлж өгнө. Мөн цахимаар тайлангаа өгөх боломжтой байдаг.

Зарим байгууллагын хувьд тоон гарын үсгээр тайлангаа баталгаажуулж ирүүлж байгаа. Тухайн ирсэн тайланг хоёр талаасаа баталгаажсан гэж үзээд авч байна. Тоон гарын үсгээр баталгаажуулаагүй тайлангийн хувьд цаасан хэлбэрээр  хоёр талаасаа баталгаажуулдаг.

– Ажил олгогч ажилтныхаа нийгмийн баталгааг хангаж, шимтгэл төлдөг. Энэ нь хэдэн хувь байдаг вэ, яаж төлөх зохицуулалттай вэ?

– Ажил олгогч даатгуулагчид 2021 оны долдугаар сараас эхлээд нийгмийн даатгалын шимтгэлийг 24-26 хувиар төлж байгаа. Ажил олгогч 12.5 хувь, даатгуулагч 11.5 хувийг нь төлдөг. Гэхдээ ажил олгогчийн хувьд эрхэлж буй үйл ажиллагааныхаа онцлогоос шалтгаалаад ҮОМШӨ-ийн хувь хэмжээг цалин хөлснийхөө сангаас 0.8, 1.8, 2.8 гэсэн гурван ялгавартай хувиар төлдөг. Үүнээс шалтгаалаад ажил ологчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 12.5, 13.5, 14.5 хувь гэхчлэн өөр байдаг. Мөн хуулинд ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах эрхээрээ хохирсон бол тухайн хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна гэсэн байдаг.

Эх сурвалж: НДЕГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд