No menu items!
HomeУИХМ.Оюунчимэг: Хүүхдүүдийн дунд хүчилтөрөгч, Д амин дэмийн дутагдал их байна

М.Оюунчимэг: Хүүхдүүдийн дунд хүчилтөрөгч, Д амин дэмийн дутагдал их байна

-

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сургуулийн хүүхдүүдийг биеийн тамирын хичээлд амны хаалттай орохгүй байхыг зөвлөжээ.

Тэрбээр, “Урлаг, соёл, спортын арга хэмжээн дээр сурагчдыг амны хаалтаа авахыг зөвлөж байгаа ч маскаа зүүгээд сурчихсан хүүхдүүд масктайгаа байна гэдгийг багш нарын зүгээс хэлж байна. Дулааны улирал болж байгаа тул гадна орчинд биеийн тамирын хичээлийг орох нь зөв.

Дотор орчинд маскгүй байх нь эрсдэлтэй гэдгийг Эрүүл мэндийн яамны зүгээс хэлж буй. Ковидын хөнгөн хэлбэрээр өвчлөх явдал сургуулийн хүүхдүүдийн дунд байсаар байна. Тиймээс болгоомжтой байхад илүүдэхгүй. Харин биеийн тамирын хичээл дээр маск зүүгээд гүйнэ гэдэг байж болохгүй зүйл. НББХ-ны хуралдаанаар ЭМЯ-ны зүгээс хүүхдүүдийн дунд хүчилтөрөгчийн дутагдал, Д амин дэмийн дутагдал маш их байна гэж байна. Тиймээс хүүхдүүд агаарт байх нь чухал” гэлээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд