No menu items!
HomeУИХХ.Нямбаатар: Дотооддоо допингийн итгэмжлэгдсэн лабораторитой болно

Х.Нямбаатар: Дотооддоо допингийн итгэмжлэгдсэн лабораторитой болно

-

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сад Х.Нямбаатар “Допингтой холбоотой зохицуулалтыг “ВАДА”-гийн дүрмээр явъя гэдэг зохицуулалтыг хуульд тусгасан. Энэ дүрмээр явахын тулд өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораториудтай болох шаардлага цаашид үүснэ. Бид дэлхий нийтийн жишигт шилжих шаардлагууд үүсч байгаа. Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын тухай хуулиар үндэсний спортын төрлүүдийг спорт гэсэн агуулгаар томъёолж байгаа юм. Ингэснээр “ВАДА”-гийн дүрэм үйлчилнэ. Өнөөдрийн байдлаар бид БНСУ-ын “ВАДА”-гийн итгэмжлэгдсэн лабораторид допингийн шинжилгээг хийлгэж байгаа. Цаашид хөрөнгө, боломж нь бүрдвэл додооддоо итгэмжлэгдсэн лабораторитой болох боломж бүрдэнэ.

Мөн монгол морины стандартын тухай асуудал яригдаж байгаа. Үндэсний баяр наадмынг зохицуулах хороо монгол морины өндрөөр нь Улсын их баяр наадамд уралдуулъя гэсэн стандарт тогтоогоод даагыг 127 см-ээс илүүгүй, их морь, соёолонг 141 см-ээс илүүгүй байхаар заасан. Үйлдвэрлэг байдлын стандарт тогтоож байсан он жилүүдэд АТГ-т олон асуудал үүссэн. Энэ нь харьцангуй субьектив байдлаар асуудалд ханддаг. Цусны геномын дарааллыг тогтоосон стандарт өнөөдөр байхгүй. Тиймээс энэ хуулиар цаашид монгол морины геномын дарааллыг тогтоож, стандарт тогтоох ёстой гэдгийг үүрэгжүүлж, энэ хүртэлх шилжилтийн үед морины өндрөөр уралдуулаад явна гэсэн зохицуулалтыг тусгасан. Морины генийн дараалал тогтоох ажлыг хийхэд хугацаа их зарцуулна” гэлээ.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд