No menu items!
HomeХөтөчХашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ?

Хашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ?

-

Хашаандаа ямар мод таривал тохиромжтой байдаг талаар Экологийн цагдаагийн албанаас дараах зөвлөгөөг хүргэжээ.

Улиас: 20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой.

Хайлаас: манай нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг мод нь хайлаас улиас юм. Хайлаас өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод.

Гацуур: 20 м гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай.

Шинэс: 25 м гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай.

Сахалт хус: 20-30 м хүртэл өндөр ургадаг. Энэ хус нь манайд ургадаг хуснаас ялгаатай нь мөчир нь доошоо унжиж ургадаг.

Монос: Цагаан баг цэцэгтэй бөгөөд цэцэглэх үедээ сайхан үнэртэй мойл жимсний мод юм.

Агч мод: 3-7м өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Хүйтэнд тэсвэртэй. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.

Шар хуайс: 6 м хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг. Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Ган тэсвэртэй сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой

Голт бор: Нил ягаан цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Том навчтай 4-5 м өндөр ургадаг. Чимэглэлд тохиромжтой том сөөг мод.

Бургас: Хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн газар болон ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас цөлөрхөг газрыг ногооруулах хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарина.

Үхрийн нүд: Энэхүү бут нь өөрөө өөртөө тоос хүртээдэг учраас ганц ширхэг бут байсан ч үр жимсээ өгч байдаг. Сүүдэвтэр газар ус чийг ихтэй нөхцөл шаарддаг тул хашааны ёроол модны доогуур эсвэл байшингийн араар таривал илүү зохимжтой.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд