No menu items!
HomeХэн юу хэлэв"НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоосон"

“НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоосон”

-

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийх үеэр тус газрын дарга Б.Заяабал сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-НӨАТ-ын 10 хувийг бууруулах боломжтой юу?

-Олон улсын жишгээр улс орнуудыг НӨАТ-ын бага татвартай буюу 10 хувиас доош, дунд татвартай буюу 10-20 хувь, их татвартай буюу 20 хувиас дээш гэсэн гурван ангилалд хувааж үздэг. Үүнээс үзвэл манайх бага татвартайд багтаж байна. НӨАТ-ыг хэн төлж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Үүнийг хэрэглэгч буюу талх худалдан авч буй иргэн төлдөг. Одоогийн хуулиар 2 хувийг буцаан олгож байгаа.

Саяхан Шриланк Улс 14 хувийн татвараа 6 хувь бууруулж, 8 хувь болгосон бөгөөд үүнтэй холбоотойгоор төсвийн орлогын хомсдол үүсч, төр нь дампуурлаа зарласан. НӨАТ-ын татварын хувь хэмжээ хөдлөхийн цаана улс орны тусгаар тогтнол, бүх иргэдийн эрх ашгийн асуудал яригддаг учраас бодлогын хувьд зөв хандах шаардлагатай.

-НӨАТ-ын сугалааг болиулсан албан ёсны шийдвэр гарсан уу?

-Сангийн сайд үүрэг өгч, сугалааг болиулах шийдвэр гарсан. Гэхдээ тэр нь урт хугацааны биш, түр хугацааных. Сугалааг яаж зохион байгуулвал олон нийтэд хүрэхүйц байна гэдэг хэлбэрийг судлах үүрэг өгч, түр хугацаанд зогсоосон. Яаж шийдвэл илүү оновтой болох талаар судалж байна. Энэ ондоо багтааж дараагийн хувилбарыг танилцуулна.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд