No menu items!
HomeХэн юу хэлэвХэн, юу хэлэв: Урьдчилан сэргийлэх үзлэгээр залуусын дунд ходоодны хавдрын урьдал үе...

Хэн, юу хэлэв: Урьдчилан сэргийлэх үзлэгээр залуусын дунд ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна

-

Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн билээ. Эрт илрүүлэг, оношилгооны ажлын нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

С.Энхболд: Иргэнд ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд заавал урилга хүлээхгүйгээр эмнэлэгт үзүүлж болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эхний гурван жилд жил тутам иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна. Ингэж байж богино хугацаанд үр дүн гарна. Үүний дараа хоёр юм уу, гурван жил тутамд тодорхой шинжилгээний багцуудыг гаргахаар төлөвлөж байна. Эхний хоёр жилд мэдээж  эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллана. Эрт илрүүлэг хийгээд өвдөхөөс өмнө нь оношилбол тухайн хүний эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн эмнэлгийн зардлыг бууруулж, томоохон дататай болно. Үзлэг оношилгоог хийснээр бодлогын баримт бичгүүд гарна. Багцын шинжилгээ зонхилон тохиолддог өвчлөл рүү илүү чиглэсэн. 15-69 насны гурван иргэн тутмын нэг нь, 45-69 насны хоёр иргэний нэг нь өвдөж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин илүү өвчилдөг. Эмэгтэйчүүд жилд дунджаар гурван удаа эмнэлэгт ханддаг бол эрэгтэйчүүд бага байдаг.

Хоёр өдрийн дотор улсын хэмжээнд 5,117 хүн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Уг төсөлд 60 тэрбум төгрөг зарцуулна. Нэг эмнэлэг өдөрт 40-60 хүлээж авахаар зохион байгуулалт хийгдсэн. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас урилга ирсний дараа үзлэгт хамрагдана.  Иргэнд ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд заавал урилга хүлээхгүйгээр эмнэлэгт үзүүлж болно. Түүнчлэн насны бүлгийнхээ бүх багцын шинжилгээг заавал өгөх шаардлагагүй. Халдварт бус өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар болгон долоон ам.долларын үр өгөөж өгдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан.

/2022.05.03, ikon.mn/

Ц.Чинбаяр: 18-30 насны залуусын дунд ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Улс орон даяар тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн аяныг эхлүүлсэн. ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үзлэг эхэлснээс хойш нийтдээ 119 хүн үйлчлүүлсэн байна. Эдгээр хүмүүсээс урьд нь оношлогдоогүй байсан 26 төрлийн өвчнийг илрүүлж, дараагийн шатны оношлогоо, шинжилгээнд илгээсэн. 

18-30 насны залуусын дунд зүрхний дамжуулалтын алдагдал, хэм алдалт, бөөр, шээсний замын болоод цөсний чулуу, ходоодны шархлаа болон ходоодны хавдрын урьдал үе, бамбайн зангилаа шинээр оношлогдож, дараагийн шатны тусламж үйлчилгээнд шилжүүлээд байна.

Өөрөө мэддэггүй байсан өвчлөлүүдээ эрт үед нь илрүүлж, дараагийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаг нь эрт илрүүлгийн ач холбогдол юм. Тиймээс иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ өргөн хүрээнд хамрагдахыг уриалж байна.

ХӨСҮТ нь Баянзүрх дүүрэгт харьяалагддаг бөгөөд тус дүүргийн 10,14-р хорооны 30 мянган иргэнд үзлэг хийхээр төлөвлөгөөтэй ажиллаж, өдөрт 50-60 хүнд эрт илрүүлгийн үзлэг хийх боломжтой.

46-аас 60 хүртэлх насныхан үзлэгт идэвхтэй хамрагдаж, 18-30 насны иргэдийн хамрагдалт бусад насны бүлгийнхнээс харьцангуй бага байна. Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийг албан ёсоор ажлаас нь чөлөөлж байгаа тул боломжоо ашиглаж, эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдахыг залуучууддаа уриалж байна.

/2022.05.06, ХӨСҮТ/

Ц.Цагаандарь: Бамбай булчирхайн уйланхай, зангилаа, шохойжилт нилээн их байна

ХӨСҮТ-ийн чих, хамар, хоолойн ахлах зэргийн эмч Ц.Цагаандарь: Тавдугаар сарын нэгнээс үзлэг шинжилгээ эхэлснээс хойш 150-аад хүнд ХӨСҮТ үзлэг хийсэн. Үүнээс харахад 30 хүртэлх насны иргэдийн хамрагдалт бага хувьтай байгаа бол 30-аас дээш насныхан сайн хамрагдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн шинжилгээний үр дүнг ажиглавал тухай хүн өөрөө ч мэдэхгүй далд хэлбэрт байгаа өвчлөлүүд илэрч байна. Тухайлбал ходоодны шарх, полип илэрсэн. Энэ нь хавдрын урьдал үе учраас дараагийн шатлалын эмнэлэгрүү оношилгоонд явуулж байгаа.

Мөн бамбай булчирхайн уйланхай, зангилаа, шохойжилт нилээн их байна. Энэ нь залуучуудад илүү их илэрсэн. Түүнчлэн зүрх судасны өвчлөл тодорхой хэмжээнд бүртгэгдэж байна. Тодруулбал, зүрхний дамжуулалт болон хэм алдагдал илэрч байгаа бөгөөд залуу хүмүүст түлхүү оношлогдож байгаа юм.

/2022.05.06, ХӨСҮТ/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд