No menu items!
HomeЭмч зөвлөж байнаТ.Мөнхзул: Менингококкт халдварын үед шалтгаан тодорхойгүйгээр өндөр халуурна

Т.Мөнхзул: Менингококкт халдварын үед шалтгаан тодорхойгүйгээр өндөр халуурна

-

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл уг халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул өглөө.

– Менингококкт халдвар гэж юу вэ?

– Менингококкт халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илрээд, арьсанд өвөрмөц тууралт өгдөг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Менингококкт халдвараар өвдсөн, хамар залгиурын үрэвсэлтэй эсвэл нян тээгчид уг халдварыг дамжуулдаг. Энэ халдвараар ихэвчлэн 5-аас доош насныхан өвддөг. Нууц хугацаа богинотой бөгөөд хэдхэн цагаас эхлээд 20 хоног үргэлжилж болно. Дундаж нууц хугацаа нь 6-7 хоног байдаг.

– Менингококкт халдвар авсан үед ямар шинж илрэх вэ?

– Менингококкт халдвар авсан тохиолдолд шалтгаан тодорхойгүйгээр 38- 42 хэм хүртэл өндөр халуурдаг. Ихэвчлэн хүүхэд өвддөг учраас хоолонд дургүй болж, дотор нь муухайрдаг. Мөн хүүхэд их унжгар, ноомой болно. Эсвэл хэт мэдрэмтгий, цочромтгой болох нь бий. Түүнчлэн арьс нь цонхийж цайх шинж тэмдгүүд давамгай илэрнэ. Ингээд 1-2 хоногийн дараагаас цусархаг тууралт гардаг. Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуянаас эхэлж гарна.

– Нэн хүнд хэлбэрийн үед ямар шинж тэмдэг гарах вэ. Энэ өвчний үед юу анхаарах вэ?

– Нэн хүнд хэлбэрийн үед 4-6 цагийн дотор хөл, гуя, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч, богино хугацаанд халдвар хордлогын шокоор хүндэрдэг аюултай өвчин юм. Хэрэв шалтгаан нь тодорхойгүй өндөр халуурч байгаа бага насны хүүхэд байвал яаралтай харьяа дүүрэг, өрхийн эмчдээ хандах хэрэгтэй. Ер нь менингококкт халдварын үе тохиож байгаа учраас өрх, дүүргийн эмч нар хүүхэд үзэхдээ хянамгай байх ёстой. Нэгэнт менингококкт халдвараар өвдсөн бол эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ заавал хийлгэнэ. Бүрэн эдгэсэн тохиолдолд халдвартын хүүхдийн эмчийн ханалтад гаргадаг. Түүнчлэн халдвар авсан хүүхдийн ар гэрийнхэнд антибиотик эмчилгээ хийж, вакцинжуулах ажлыг ХӨСҮТ хийдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд