No menu items!
HomeЭрүүл мэндНЭМҮТ: Антибиотикийг халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй

НЭМҮТ: Антибиотикийг халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй

-

Ковидын нэгдсэн лавлах 119 төвд ирсэн түгээмэл асуултад хариулт өгчээ.

-Коронавирусын халдвар жирэмсэн эхээс урагт дамжих уу?

-Халдвар жирэмсэн эхээс урагт дамждаг эсэх, цаашид хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар хангалттай баримт одоогоор байхгүй байна. Уг асуудлыг нарийвчлан судалж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вирусийн халдвараас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй зэрэг шинж илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

-Антибиотик Ковид19-өөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд үр дүнтэй юу?

-Антибиотикууд вирусын эсрэг үйлчилдэггүй, зөвхөн нянгийн халдварын эсрэг үйлчилдэг. Ковид19 нь вирусээр үүсгэгддэг учир антибиотукууд үр дүнг өгөхгүй. Антибиотикийг халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй.

Хүндээр өвчилж, эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүст ковид19-ийн хүндрэл болох хоёрдогч нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор антибиотик хэрэглэдэг. Эдгээрийг зөвхөн эмчийн зааврын дагуу нянгийн халдварын эмчлэхэд ашиглах ёстой.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд