No menu items!
HomeОнцлохУлс орнууд өвлийн олимпод амжилттай оролцсон тамирчнаа хэрхэн урамшуулдаг вэ?

Улс орнууд өвлийн олимпод амжилттай оролцсон тамирчнаа хэрхэн урамшуулдаг вэ?

-

Улс орнууд тив дэлхийн олимпод оролцсон тамирчдаа тодорхой мөнгөн дүнгээр урамшуулдаг. Global Athlete-ээс 48 орны 500 орчим элит тамирчны дунд явуулсан судалгаагаар тэдний 60 хувь нь санхүүгийн хувьд тогтвортой биш гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс олимпын наадмын аваргуудын хувьд улс эх орноос нь олгох дэмжлэг амьдралд нь ихээхэн тус дэм болдог байна.

“Форбс” сэтгүүлийн мэдээлснээр “Бээжин-2022” өвлийн олимпод оролцож буй 91 орны 32 нь тамирчдаа тодорхой мөнгөн дүнгээр урамшуулна хэмээжээ. Тус сэтгүүлээс хамгийн өндөр урамшуулал бүхий 12 орныг нэрлэсэн байна.

Тодруулбал уг жагсаалтыг Хонг Конг, Турк, Малайз зэрэг орнууд тэргүүлжээ. Эдгээр орнууд хэдий хэр хэмжээний урамшуулал олгодог талаар сонирхуулая.

Хонг Конг- $642,000

Хонг Конгын баг тамирчид өвлийн олимпод таван удаа оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй байгаа аж. Тус улс олимпын наадмын эхний 8 байрын шагналтнуудыг урамшуулахаар болсон байна. Наймдугаар байр эзэлсэн тамирчин $40,000 урамшуулал хүртэх бол аваргын алтан медалийн эзэн $642,000 хүртэх аж. Тус улс зуны олимпод амжилттай оролцсон тамирчнаа мөн ийнхүү урамшуулжээ. Тухайлбал, “Токио-2020” олимпын наадмын туялзуур сэлмийн төрөлд оролцож, аварга болсон Чун Ка Лонг $642,000 урамшуулал хүртжээ.

Энэ удаагийн өвлийн олимпын наадамд уулын цанын хоёр, шорт-трекийн нэг тамирчнаа илгээжээ.

Турк- $383,000

Турк улс 2010 онд батлагдсан Засгийн газрын тогтоолын дагуу алтан медаль хүртсэн тамирчдад 22 каратын алтан зоос олгож байна. Цэвэр алтан зоос нь ойролцоогоор $383,000 үнэтэй бөгөөд олимпын дээд амжилт тогтоосон тамирчид $190,000 нэмж авна. Мөн алтын эзэн тамирчид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн тэтгэмж авах аж.

Турк энэ удаагийн олимпод долоон тамирчнаа илгээжээ.

Малайз- $238,000

Тус улс Олон улсын тэмцээнд гарамгай амжилт гаргаж, улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчнаа $238,000-оор шагнаж, урамшуулна.

Энэ удаагийн олимп Малайз улсын хувьд хоёр дахь удаагийн өвлийн наадам болж байгаа бөгөөд уулын цанын хоёр тамирчнаа илгээжээ. Тэд алтан медаль хүртэж чадвал засгийн газраасаа нэг удаад $238,000, насан туршдаа сар бүр ойролцоогоор $1,200 тэтгэмж авах эрхтэй болох аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус улсын нэг тамирчин медальт байранд шалгарч чадаагүй байна.  

Итали-  $201,000

“Eurosport”-ын мэдээлснээр тус улс алтан медаль авсан тамирчнаа 180 мянган евро буюу $206,000-аар урамшуулж байгаа аж. Харин “Форбс”-ын мэдээлснээр $201,000 байна. Итали улс “Токио-2020” олимпын наадамд 40 медальтайгаар 7, “Пёнчан-2018” өвлийн наадамд 10 медальтайгаар 13-р байранд бичигджээ. Энэ удаагийн наадамд кёрлингийн холимог баг болон эмэгтэйчүүдийн 500 метрийн шорт трэк төрөлд алтан медаль аваад байна.

Өнгөрөгч зуны “Токио-2020” наадмын урамшуулал нь алт $212,000, мөнгө $106,000, хүрэл $71,000 байжээ.

Кипр- $168,000

Кипр улс 1980 оноос хойш өвлийн олимпын наадамд идэвхтэй оролцож байгаа бөгөөд цаначин Yianno Kouyoumdjian Бээжингийн наамдыг зорьжээ.  Өвлийн олимпоос медаль хүртэж байгаагүй тус улс эхний 16-д багтсан тамирчдаа урамшуулдаг аж. Тодруулбал, алтан медаль $168,000, мөнгө $140,000, хүрэл $123,000, 16-р байранд орсон бол $11,000-аар урамшуулна.

Латви- $159,000

Тус улс ганцаарчилсан төрөлд алт авсан тамирчнаа 142,288 евро (ойролцоогоор $159,000), багийг 426,862 евро ($477,000)-аар урамшуулдаг. Мөн Герман, Лихтенштейн зэрэг бусад орны нэгэн адил зургадугаар байр хүртэл мөнгөн урамшуулал олгоно.

Унгар- $156,000

Хүрэл медаль хүртвэл $89,000, мөнгө бол $111,000 хүртэнэ.

Болгар$143,000

Ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн тамирчин алтын эзэн болвол $143,000 бүхий урамшуулал авна.

Эх сурвалж: Forbes, Businessinsider

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд