No menu items!
HomeНийгэмХаягдал И-баримтыг цуглуулж бордоо хийнэ

Хаягдал И-баримтыг цуглуулж бордоо хийнэ

-

Цаас болон и-баримтын хаягдлыг дахин боловсруулах, бордоонд ашиглах технологи манай улсад нэвтрээд байгаа билээ.

Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах “Шамбала 2056” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн багийнхан хог хаягдал болж буй И-баримтуудыг нэгдсэн байдлаар цуглуулж, бордоо болгон ашиглахаар болжээ.

Цуглуулсан баримтуудыг ирэх сарын эхээр төслийн талбай руу тээвэрлэж, тарьсан мод болон хавар тарих модны бордоо болгон ашиглах юм байна.

Иргэд өөрт хэрэгцээгүй баримтуудаа “Blue Sky Tower”-ын баруун талд байрлах “Jack’s Coffee” салбар болох “Nitro B” дээр даваа-баасан гарагт 09:00-23:00, бямба, нямд 09:00-21:00 цагийн хооронд хүргэж өгөх боломжтой. Баримтын хаягдлыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээж авах бөгөөд холын замд тээвэрлэлтийн явцад задрахаас сэргийлж, сайтар боож, баглахыг сануулжээ.

Мөн тус төслийнхний зүгээс И-баримтын цаасыг бордоо болгон гэртээ ашиглах хүсэлтэй хүмүүст аргыг нь зааж өгөх боломжтой талаар мэдээлжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд