No menu items!
HomeОнцлохДаатгалаар үнэгүй хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Даатгалаар үнэгүй хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

-

Монгол Улсад 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй бөгөөд энэ эрсдэл нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1,5 дахин их байгаа аж. Хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Тодруулбал, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны шалтгаантай байдаг гэсэн тооцоо гарчээ. Хорт хавдраас шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жилийн хугацаанд нийт нам баралтын шалтгааны хоёрдугаар байрыг эзэлсээр ирсэн.

Энэ нь эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай болохыг илтгэж байгаа юм.

2021 онд хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журамд өөрчлөлт орсон талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээллээ.

Тодруулбал хуучин мөрдөгдөж байсан журамд 18-аас дээш насны иргэдээ хамруулж байсан бол шинэ журам батлагдсанаар 0-18 насны хүүхдийг уг шинжилгээнд хамруулдаг болжээ. Мөн түүнчлэн тодорхой насны бүлэгт хувааж, насан туршид нь эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг болсон байна.

2022 онд 6 насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, үзлэг хийхээр төлөвлөж байгаа аж.

ЭМДЕГ-тай гэрээтэй Анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд даатгуулагч сард 20 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээг ЭМД-аараа хийлгэх эрхтэй байдаг.

Иргэн, даатгуулагч та ЭМД-аа төлдөг бол “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-ыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэг, лабораториудад хандан, 100 хувь даатгалаар хийлгэх боломжтой юм. ЭМДЕГ-тай гэрээт байгууллагуудыг emd.gov.mn сайтаас харах боломжтой.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад:

18-34 нас

-Биеийн ерөнхий үзлэг

-БЗДХ-ын эрт илрүүлэг

-рентген зураг

-хэвлийн ЭХО

35-45 нас

-Биеийн ерөнхий үзлэг

-зүрхний цахилгаан бичлэг

-хэвлийн ЭХО

-өөх тосны солилцоо

-цусанд сахар үзэх

-умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг

-БЗДХ-ын эрт илрүүлэг

46-64 нас

БАГЦ 1

-Биеийн ерөнхий үзлэг

-зүрхний цахилгаан бичлэг

-хэвлийн ЭХО

-өөх тосны солилцоо

-умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг

-БЗДХ-ын эрт илрүүлэг

-Түрүү булчирхайн үзлэг

БАГЦ 2

-Биеийн ерөнхий үзлэг

-Ходоодны дуран

-умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг

-БЗДХ-ын эрт илрүүлэг

-Түрүү булчирхайн үзлэг

65-аас дээш нас

БАГЦ 1

-Биеийн ерөнхий үзлэг

-зүрхний цахилгаан бичлэг

-хэвлийн ЭХО

-нүдний үзлэг

БАГЦ 2

-Биеийн ерөнхий үзлэг

-Ходоодны дуран

Элэгний B, C вирус тоолуулах

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний B, C вирусийн идэвхжил тодорхойлохоор гэрээ байгуулсан лабораториудад B, C вирусыг ЭМД-аараа үнэ төлбөргүй тоолуулах боломжтой. Хагас автомат тоног төхөөрөмж  80 мянга, бүрэн автомат нь 120 мянга бөгөөд үүнийг 100 хувь ЭМД-аас хөнгөлнө. Хэрэв вирус тоолуулаад эм уух шаардлагатай бол эмийн үнэд хөнгөлөлт үзүүлдэг.

Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийг биедээ тээснээс хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан даруйд хавдар болдоггүй учраас энэхүү өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой юм.

Гучаас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд нэг удаа харьяа дүүргийнхээ ӨЭМТ-д даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой юм.

Мөн ХӨСҮТ дээр умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хийж байгаа аж.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд