No menu items!
HomeДэлхийBBC: ОХУ-ын тамирчин Валиева хориотой эм хэрэглэсэн нь тогтоогджээ

BBC: ОХУ-ын тамирчин Валиева хориотой эм хэрэглэсэн нь тогтоогджээ

-

ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагаас өнгөрсөн оны арван хоёрдугаар сард сэргээшийн төрөлд ордог хориотой бодис илэрсэн болохыг Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) баталжээ.

15 настай охин өнгөрсөн даваа гарагт өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд амжилт гаргаж, шигшээ багаа алтан медаль авахад чухал үүрэг гүйцэтгэсэн ч “хуулийн асуудлаас” болж медалийг нь олгоогүй юм.

Тэгвэл өнөөдөр ITA хойшлуулсан шалтгаан нь Валиева хориотой эм хэрэглэсэнтэй холбоотой болохыг мэдэгджээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 15 настай тамирчны шинжилгээнээс сэргээшийн төрөлд ордог хориотой бодис илэрсэн аж.

Тухайн үед Оросын Сэргээштэй Тэмцэх Агентлаг Русада түүний Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхийг түдгэлзүүлэлгүй хэвээр үлдээж байжээ. Харин Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) уг шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд давж заалдсан байна.

Дөрвөн удаа эргэх үзүүлбэрийг хоёронтоо амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй гулгагч Валиевагаас арван хоёрдугаар сарын сүүлээр шинжилгээ авч, сорьцыг Шведийн нийслэл Стокхольм хот дахь Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлаг /WADA/-ын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн байна.

Энэхүү сорьцын хариу 2-р сарын 8-нд буюу медаль гардуулах ёслолын өмнөх өдөр ирсэн аж. Валиевагийн өгсөн шинжилгээнээс зүрхний ажиллагааг дэмждэг “триметазидин” хэмээх эм илэрчээ. Харин WADA уг эмийг тамирчны биеийн хүч чадалд нөлөөлдөг гэж үзээд хориотой эмийн жагсаалтад оруулсан байдаг.

Одоо уг асуудлыг Спортын Арбитрын Шүүх хоёрдугаар сарын 15-наас өмнө буюу уран гулгалтын ганцаарчилсан төрлийн тэмцээн эхлэхээс өмнө шийдвэрлэхээр ажиллах юм.

Эх сурвалж: BBC

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд