No menu items!
HomeХэн юу хэлэвД.Амарбаясгалангийн Хөгжлийн банктай холбоотой онцлох жиргээнүүд

Д.Амарбаясгалангийн Хөгжлийн банктай холбоотой онцлох жиргээнүүд

-

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлсээр буй.

“Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй”

“Хөгжлийн банк”-ны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийн зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй талаар тус банкны удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийлээ.

2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй Монгол Ардын Нам санал нийлэхгүй.

Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно. 

Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна.

Нэр бүхий зээлдэгчдийг зээлээ төлөх асуудлыг хөндөж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, зээлийг эргэн төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгохын төлөө Монгол Ардын Нам тууштай тэмцэхийг үүгээр мэдэгдье.

/2022.01.28/

“Хөгжлийн банкааа варцгаая!”

Гол нь боломжтой мөртлөө төлөхгүй байж байгаад шүүхдээд тухайн үеийн ханшаар бодож төлөхөд оршиж байж болзошгүй. Бас хүү, алданги нь зогсоно. Жишээ нь “кью эс си”. Хөгжлийн банкаа аварцгаая!

/2022.01.28, өөрийн цахим хуудаснаа/

“Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ, санал нийлэхгүй”

– Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй МАН санал нийлэхгүй.

– 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна.

/2022.01.28, өөрийн цахим хуудаснаа/

“Луйварт нам хамаарахгүй гэж бодож байна”

– Луйварт нам хамаарахгүй гэж бодож байна. Луйвар бол луйвар! Мэдээж тэр олон төсөлд зөв явж байгаа, үр дүнгээ өгч байгаа нь олон байгаа байх. Луйвар хийсэн нь ч бас байна. Бүр мөнгө угаасан нь ч байна.

/2022.02.09, өөрийн цахим хуудаснаа/

“…энэ мэт дээрэм тонуултай хатуу тэмцдэг жишиг тогтоох хэрэгтэй”

Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарыг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байгаа билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр хэлэлцүүлэгт оролцоно гэдгээ мэдэгдсэн.

Ингэхдээ тэрбээр Иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран улс төр, ёс суртахууны дарамт үзүүлэн ажиллах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр “Гаргасан мэдэгдэлдээ эзэн болно оо. Та бүхэнтэй хамтарч ажиллах уриалга ч гаргасан. Зохион байгуулах хэлэлцүүлэгт бид оролцоно, байр сууриа илэрхийлнэ. УТ намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад энэ мэт дээрэм тонуултай хатуу тэмцдэг жишиг тогтоох хэрэгтэй.

Улс орноо эзэнгүй мэт бодож дээрэм тонуул хийсэн зарим нөхөдтэй эвлэрч суух боломжгүй! Зөв бурууг нь тунгааж, улс орноо эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэнэ.”гэсэн юм.

/2022.02.09, өөрийн цахим хуудаснаа/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд