No menu items!
HomeНийгэм"Нэн хүнд, хүнд өвдсөн хүмүүс сэргээн засах эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналт дор...

“Нэн хүнд, хүнд өвдсөн хүмүүс сэргээн засах эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналт дор хийлгэнэ”

-

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Халдвараар өвдсөний дараа хүмүүсийн эмнэл зүйн байдлыг хоёр янзаар эрэмбэлж байгаа.

Нэн хүнд, хүнд өвдсөн буюу сэхээний, эрчимт эмчилгээний тасагт, амьсгалын апаратанд байсан хүн эмнэлгээс гараад эмчилгээгээ яаж үргэлжлүүлэх вэ гэвэл тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналт дор сэргээн засах эмчилгээгээ заавал эмнэлэгээр үргэлжлүүлэн хийх ёстой. Ийм хүмүүст сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ачаалалд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй. Учир нь эрчимт эмчилгээний тасгаас гарсан хүмүүс жоохон ачааллаад л ядраад байна гэдэг зовиур хэлж байгаа.

Харин хөнгөн, хүндэвтэр байдлаар өвдсөн буюу уушгины хатгаа болж хүндрээгүй хүмүүс сэргээн засах эмчилгээгээг заавал эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэн хийлгэх шаардлагагүй. Үүний оронд гэр бүл, хамт олонд түшиглэсэн эмчилгээг хийх хэрэгтэй гэж дэлхий нийт үзэж байна. Өөрөөр хэлбэл зайнаас буюу телемедициний аргаар хүмүүсийг эмчлэх арга зүйд сургах аргыг баримталж байгаа.

Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх зааврыг ЭМЯ удахгүй батална. Энэхүү заавар нь дэлхий нийтэд судлагдаад түр гарч, шинэчлэгдээд явж байгаа. Иймд КОВИД-19-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжүүдийг мэргэжлийн эмч, байгууллагын үгийг дагаж, зөв сэргээгээрэй” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд