No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Сэтгэл гутрах эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг шалтгаануудын нэг"

“Сэтгэл гутрах эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг шалтгаануудын нэг”

-

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Ж.Гантулгын сэтгэл гутралын талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Хүний сэтгэл хөдлөлийн байдлыг графикаар харуулбал, сэтгэл хөдлөл нь харьцангуй тогтвортой хүн бол сэтгэл хөдлөл нь эерэг, -3 хүртэлх байх юм бол эрүүл хүн гэж үздэг. Харин сэтгэл хөдлөл нь тогтвортой хэвийн байх түвшингээс хэд доошоогоо унах, энэ байдал нь тодорхой хугацаанд үргэлжилж амьдралд нь сөрөг нөлөө үзүүлснээрээ тухайн хүнд асуудал үүсэж эхэлж байна гэж үзнэ.

Дэлхий дээр сэтгэл гутрах эмгэгтэй 350 сая орчим хүн байна. Сэтгэл гутрал нь амиа хорлох үйлдэлд хүргэдэг. Жил бүр  800,000 хүн амиа хорлож нас барж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь 15-29 насныхан байна.

Сэтгэл гутрах эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг. Энэ нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдох ба эмчилгээнд илүү үр дүнтэй гэсэн судалгаа байна.

Насанд хүрэгчдийн 10-15 хувьд, өсвөр насны хүүхдийн 5-10 хувьд нь сэтгэл гутрах эмгэг тохиолддог. Коронавируст халдварын үед, сэтгэл гутрал бол хүмүүсийн дунд тулгамдаж буй асуудлуудын нэг болж байна гэдгийг СЭМҮТ-өөс ковид дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн судалгаа харуулсан. Мөн нярай хүүхдэд ч гэсэн сэтгэл гутралын эмгэг тохиолддог гэсэн судалгаа бий.

КОВИД-19-ийн үед таагүй үйл явдал буюу архаг стресс үүсэж байна. Хоёр жил орчим үргэлжилж байгаа энэ асуудал сэтгэл гутралд өртөх тохиолдлыг нэмэгдүүлж байгаа. Мөн биеийн эмгэгүүдийн улмаас сэтгэл гутрал үүсэх тохиолдол бий. Тухайлбал, Зүрхний өвчин, чихрийн шижин, уушгины багтраа, ревматоид артрит, зарим эмийн бодисууд нь сэтгэл гутралд хүргэх эрсдэлтэй.

Өсвөл насны хүүхдүүдийн хувьд энэ төрлийн эмгэг нь

  • Толгой өвдөх,
  • Анхаарал төвлөрөлт, хоолны дуршил муудах,
  • Нойронд муу болох,
  • Гэр бүлээс хөндийрөх,
  • Цочмог ууртай болох.
  • Өөрийнхөө бие эрхтэн,  чадварыг доогуур үнэлэх зэрэг шинжүүдээр илэрдэг. Өөрөөр хэлбэл амьдралаас сайн сайхан зүйлийг харж чадахаа больж байна гэсэн үг.

Бид  хүүхдээ их сайн ажиглаж байх ёстой. Хүүхдэдээ юу хэрэгтэй байгааг мэдэхийн тулд найз шиг ярилцах нь чухал. Өсвөр насанд хүний сэтгэл санаа маш тогтворгүй болдог. Мөн далд сэтгэл гутралд өртөж болно. Харахад хэвийн хичээлээ хийгээд явж байгаа боловч дотоод мөн чанартаа сэтгэлээр унасан байдаг.

Иргэд сэтгэл гутралд орчихлоо гэж ярьдаг. Гэвч сэтгэл санаагаар унаад хэвийн болох нь сэтгэл гутрал биш юм.  Сэтгэл санаа тавгүй, бухимдсан үедээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох 24 цагийн 1800-2000 утсанд хандан, сэтгэцийн эмчтэй ярилцаж, мэдээлэл авч болно гэдгийг хэлье.

Эх сурвалж: СЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд