No menu items!
HomeЭрүүл мэндД.Сувд-Эрдэнэ: Архаг циститийг эмчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай ч бүрэн эдгэрдэг

Д.Сувд-Эрдэнэ: Архаг циститийг эмчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай ч бүрэн эдгэрдэг

-

УБ Сонгдо эмнэлэг “Сонгдо” подкастаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Тус эмнэлгийн бөөрний эмч Д.Сувд-Эрдэнэ цистит буюу давсагны үрэвслийн талаар хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөнийг сийрүүлэн хүргэж байна.

-Юун түрүүнд цистит өвчний талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Цистит хэмээх нэр томьёог монголчилбол давсагны үрэвсэл юм. Иргэдийн дунд уг өвчнийг зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог мэт ойлголт түгээмэл байдаг. Тохиолдлын хувьд авч үзвэл дийлэнх буюу 80-85 хувь нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хэдий ч шалтгаан, хүчин зүйл нөлөөлвөл эрэгтэй хүнд ч давсагны цочмог үрэвсэл буюу цистит, цаашлаад бөөрний үрэвсэл үүсч болно.

-Ямар шалтгааны улмаас үүсээд байна вэ?

-Циститийн үндсэн шалтгаан нь давсган дахь бактерийн агууламж ихэссэнээр давсагны салстыг үрэвсүүлэх юм. Ямар нэгэн салст үрэвсэхээр улайж, хавагнах, өвдөлт өгөх зэрэг зовиурууд илэрдэг. Эдгээр нь давсганд үүсч байна гэсэн үг. Шээсний сүвээр дамжин гадаад орчноос бактер орж ирсэнтэй холбоотойгоор давсагны салст үрэвсдэг. Шээсний сүвийн анатомийн байрлалаас хамаарч эмэгтэй хүнд илүү тохиолддог. Учир нь шээсний сүв нь үтрээ, шулуун гэдэсний амсартай нэг орчинд байрладаг. Мөн эмэгтэй хүний шээсний сүв эрэгтэй хүнийхтэй харьцуулахад богино байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр гаднаас бактер орж ирэх магадлал илүү өндөр гэсэн үг. Зэргэлдээ байрлах эмэгтэйчүүдийн болон бүдүүн, шулуун гэдэсний зам ашигтай болон эмгэг бактериуд ихтэй байдаг. Тиймээс эднээс дамжин орсон нян, бактер өвчин үүсгэх боломжтой.

-Өвлийн улиралд доороосоо даарахаар уг өвчин үүсдэг гэж ойлгодог. Тэгвэл бусад улиралд уг өвчнөөр өвчлөх тохиолдол байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Зун болон бусад улиралд тохиолдох нь бий. Гэхдээ сэрүүний улиралд илүү давамгай тохиолддог. Үүнд нэлээд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгаа юм. Нэгдүгээрт буюу үндсэн шалтгаан нь даарч, хөрөх. Хоёрдугаарт, шингэн зүйлийг хангалттай хэмжээнд уухгүй байх, гуравдугаарт, шээсээ гадагшлуулахгүйгээр удаан хугацаанд давсгандаа хураах.

Жирэмслэлт, урологийн буюу бөөрний янз бүрийн мэс ажиллабарууд, катиатр тавиулах, давсаг дурандуулах, бөөрний чулууны хагалгаа зэргийн улмаас цистит үүсч болно. Гэхдээ дийлэнх шалтгаанууд нь дээр дурьдсанчлан даарах, шингэн зүйл бага уух, давсгаа удаан чинэрүүлэх зэрэг юм.

-Ямар шинж тэмдэгүүд илрэх вэ?

– Хамгийн түгээмэл илэрдэг зовуурь нь ойр ойрхон шээс хүрэх. Шээс нь хүчиллэг орчинтой учраас үрэвссэн салстад хүрэхэд хорсох, өвдөх  зовуурь илэрнэ. Тиймээс давсганд шээс хуримтлдагдаж эхлэх үед байн байн шээсээ гадагшлуулмаар санагддаг.  Мөн шээх үед болон дараа нь өвдөх, хорсох зовуурь илэрнэ.

Давсагны салстын үрэвсэл нэлээд идэвхжил өндөртэй байх үед ерөнхий хордлогын шинж тэмдэг гэж нэрлэгддэг халуурах, бие зарайх, хоолонд дургүй болох, ам хатах зэрэг үндсэн зовууриуд илэрнэ. Давсагны салт их цочмог байвал дээш бөөрөнд үрэвсэл үүсгэдэг учраас үүнтэй холбоотойгоор бөөр, нуруу чилж өвдөх, шээс булингартай гарах, шээсний үнэр өвөрмөц муухай болох гэсэн үндсэн зовууриуд илэрч болно.

-Циститийг эмчлэхгүй удсан тохиолдолд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Би угаасаа архаг циститтэй, ойр ойрхон сэдэрч л байдаг юм гэх зэргээр хандах тохиолдол байдаг. Мөн яг юуны эмчид хандахаа мэдэхгүй төөрөлдсөн хүмүүс ч бий.  Тиймээс цистит нь бөөр шээсний замын эмгэг тул бөөрний эмчид хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Салст ойр ойрхон улайж, үрэвсэхэд гүйцэт эмчилгээ хийлгэхгүй яваад л байвал архаг цистит үүсдэг. Давсагны салстад өөрчлөлт гарч байна гэсэн үг. Давсагны дурангийн шинжилгээ хийхэд давсагны салстад нүдэнд харагдахуйц, илэрхий өөрчлөлт гарсан байдаг. Давсагны хана жигд бус болох, цүлхэн үүсэх зэргээс шалтгаалаад эмчилгээний үр дүн муудах, эмчилгээ хийлгэсэн ч ойр ойрхон сэдрэх эрсдэлтэй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан шээсний шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээг өгөх хэрэгтэй.

Уг өвчин нь бүрэн гүйцэт эмчлэгддэг. Архаг циститийн үед эмчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай хэдий ч эмчийн заавраар хугацаандаа эмчилгээнд хамрагдасаар бүрэн эдгэрэх боломжтой.

– Ам дамжсан яриа, бусдын зөвлөгөөгөөр эмчлэх нь хэр зүй зохистой вэ?

–  Халуун ууран дээр суух, давсаг орчмоор халуун жин тавихаар зүгээр болчихдог гэсэн цуу яриа иргэдийн дунд байдаг. Энэ нь үнэхээр буруу үйлдэл гэдгийг анхааруулж хэлмээр байна.

Давсагны үрэвсэл нь бактерийн улмаас үүсдэг. Тиймээс халуун жин хичнээн тавиад, халуун ууранд суугаад ч бактер устахгүй. Харин эсэргээрээ бактерийн үржиж олшрох таатай нөхцлийг бүрдүүлж өгч байна гэсэн үг.

Хүндрэл, ужгирал үүсгэх эрсдэлтэй ам дамжсан ярианд бүү итгэ. Харин түүний оронд шингэн зүйл сайн ууж, шээсээ шингэрүүлж, гадагшлуулах нь халуун жин тавихаас хэд дахин илүү үр нөлөөтэй.

Эх сурвалж: Сонгдо Подкаст

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд