Хэтэвч үйлдвэрлэгч онцлох Монгол брэндүүд

0
1507

Энэ удаагийн “Монгол брэнд” булангаараа  хэтэвч үйлдвэрлэгч үндэсний брэндүүдээ онцоллоо.

“Хөсөг” брэнд

FB хаяг: HUSUG Project

Тус брэнд монгол эсгий урлалыг олон улсын зах зээлд гаргах зорилгоор орчин үеийн хэрэглээ, загварын чиг хандлагад тохируулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Хөсөг” брэнд арьс, эсгий хосолсон хэтэвч, цүнх, гар утас таблет нөүтбүүкний гэр, нэрийн хуудасны сав гэх мэт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг ажээ.

“MR” брэнд

FB хаяг: MR brand

“SRB” компанийн арьсан цүнхний “MR” брэнд үүсгэн байгуулагдаад 10-аад жил болж байна. Тус бренд  30 гаруй төрлийн хэтэвч үйлдвэрлэхээс гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, аяллын, ажил хэргийн, гоёлын 70 гаруй төрлийн цүнхийг үйлдвэрлэн худалдаалдаг. Мөн түлхүүрийн оосор гэх мэт жижиг эдлэлийг Монголдоо боловсруулсан арьс ширээр үйлдвэрлэдэг ажээ.

“Khur” брэнд

FB хаяг: KHUR

“Khur” брэнд нь чанартай арьсан бүтээгдэхүүнийг 100% өөрийн орондоо үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний тоногийг тусгайлан Итали улсаас захиалдгаараа онцлогтой. Мөн түрийвч, тэлээ зэргийг үйлдвэрлэдэг.

“Яруу” брэнд

FB хаяг: Яруу арьсан эдлэлийн үйлдвэр

Яруу брэнд нь Монгол үхрийн арьсаар гар урлал болон үйлдвэрийн аргыг хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Хэтэвчнээс гадна цүнх, тэлээ болон бусад жижиг хэрэглэлүүд үйлдвэрлэдэг байна.

“Besud” брэнд

FB хаяг: BESUD Leather Brand

Үндэсний үйлдвэрлэгч “Besud” брэнд  арьсан хэтэвч, цүнх, бүс зэргийг үйлдвэрлэдэг. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн өнгө, загвараа өгч захиалан хийлгэх боломжтой.