No menu items!
HomeБоловсролГэрэл зураг сонирхогчдод зориулсан юүтүб сувгууд

Гэрэл зураг сонирхогчдод зориулсан юүтүб сувгууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа гэрэл зураг сонирхогчдын дагавал зохих юүтүб сувгуудыг танилцуулж байна. Дараах сувгууд нь хүссэн зургаа хэрхэн авахыг харуулахын зэрэгцээ гэрэл зураг авах чадварыг хөгжүүлж өгнө. Мөн объект болон нөхцөл байдалд тухайн техникийг хэрхэн ашиглаж болох тухай олон зөвлөгөөнүүдийг багтаасан. Мэргэжлийн гэрэл зурагчдын онлайн сургалтанд суух цаг зав хомс байгаа бол дараах сувгуудад зочилж, хэрэгтэй мэдээллээ олж авах боломжтой.

#1.  Art of Photography

Тед Форбсын ажиллуулдаг энэхүү суваг олон жилийн турш хэрэгцээт мэдээллийг хүргэсээр ирсэн. Камер болон гэрэл зургийн талаарх өргөн ойлголтыг агуулсны зэрэгцээ харааны урлагийг хэрхэн төгөлдөржүүлэх зөвлөмж, арга техникийн талаар хуваалцдаг. Мөн сонирхолтой нь өөрийн сувагтаа бүтээлээ оруулах боломжийг санал болгодог.

 #2. FStoppers

Энэ нь бүтээлч, мэргэжлийн хүмүүст ур чадвараа улам ахиулах боломжийг олгоно. Олон уран бүтээлчдийн хамтран ажиллуулдаг тус суваг гэрэл зураг, техниктэй холбоотой өргөн мэдээллээр хангана.

#3. Jessica Kobeissi

Энэхүү сувгаас та хөрөг зургийн талаар нарийн ойлголтуудыг хүлээн авах боломжтой. Араб-Америкийн гэрэл зурагчин Jessica Kobeissi хөрөг зураг хэрхэн дарах, дарсан зургаа хэрхэн засварлах тухай мэдээллийг танд хүргэнэ.

#4. Thomas Heaton

Хэрэв та аялах дуртай, ландшафтын гэрэл зураг сонирхдог бол энэхүү сувгийг дагаарай. Томас Хитон үзэсгэлэнт газруудаар аялангаа зураг дарж, аялалынхаа сонин сайхнаас хуваалцдаг. Бичлэгүүдэд түүний ашигладаг багаж хэрэгслээс эхлээд хэцүү байршилд тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг шийдэх арга замыг багтаажээ.

#5.  Mango Street

Энэ нь гэрэл зураг сонирхогч, энэ чиглэлээр суралцахыг зорьж буй хүмүүст илүү тохиромжтой. Богино бөгөөд оновчтой шийдэл бүхий бичлэгүүдийг хүргэдэг. Сувгийн өвөрмөц хэв маяг нь таныг уйдаахгүй.

#6. Sean Tucker

Тэр дагагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн контентуудыг бүтээдэг. Түүний бүтээж буй видео контентууд чанарын хувьд киноноос дутхааргүй бөгөөд хийж буй ажилдаа сэтгэл хөдлөлийн элементүүдийг шингээхийн ач холбогдлын талаар мэдээлэл хүргэнэ.

#7. Jamie Windsor

Гэрэл зургийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан тус суваг гэрэлтүүлэг, өнгөний талаарх хичээлүүдийг багтаажээ. Мөн мэдээж олон төрлийн бүтээлч санаануудыг туршиж үзэх боломжийг олгоно.

#8. The Slanted Lens

 Энэхүү суваг нь ур чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй гэрэл зурагчдад алхам алхмаар зааварчилгаа өгдөг. 

#9. B&H Photo Video

Тус сувгийг АНУ-ын томоохон гэрэл зургийн студи ажиллуулдаг бөгөөд танд хэрэгцээт, өргөн цар хүрээний мэдлэгийг олгоно. Мөн төгс бүтээлийг бий болгоход тохиромжтой төхөөрөмжийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулна.

#10. Peter McKinnon

Гэрэл зурагчдын таашаалд нийцсэн энэхүү сувгаас урлагийн талаарх нарийн ойлголтуудыг олж мэдэх боломжтой.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд