No menu items!
HomeХүмүүсИлүүдэл жинтэй гэрийн эзэгтэй Мисс болсон түүх

Илүүдэл жинтэй гэрийн эзэгтэй Мисс болсон түүх

-

Бусдад урам зориг өгөх үүднээс өөрийгөө өөрчилж чадсан жирийн нэгэн ээж, гэрийн эзэгтэйн түүхийг хуваалцаж байна. Дэлхийн алдартнуудын түүхээс сонин содон биш ч хичээл зүтгэл байвал бүх зүйлийг өөрчлөх боломжтой гэдгийг харуулах биз ээ. Хэн байсан нь биш, хэн байх нь чухал гэдэг байх аа. Харин тэр өдгөө амжилттай бизнес эрхлэгч, фитнесс дасгалжуулагч, тэр бүү хэл “Энэтхэгийн Мисс” болсон нэгэн. Өдгөө түүний амжилтыг түүхийг бахдах 220 гаруй мянган хүн инстаграм хуудсыг нь дагаж байна.

Өгүүлэх гэж буй богино түүхийн гол баатар Дишка Малик бол бамбай булчирхайн эмгэг болон PCOS, илүүдэл жинтэйгээ тэмцсэний эцэст өөрөө өөрийгөө ялан дийлж чадсан нэгэн. Хүүхдээ харах хугацааны идэвхгүй хэмнэл мөн дээрээс нь дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр 100- шахам килограмм жинтэй болжээ.

Гэр бүлтэй болсоны дараа түүний карьер зогсонги байдалд орсон бөгөөд илүүдэл жингээсээ санаа зовон олон нийтийн үйл ажиллагаанаас цааргалах болов. Ангийн уулзалтын үеэр найзууд нь түүнийг эрт гэрлэж, хүүхэд төрүүлэн ангийнхан нь бүгд карьер хөөн мэргэжлийн хувьд өсч байхад гэрийн авгай болчихож, хөгшин авгай шиг харагдаж байна гэх зэргээр гадаад төрхийн хувьд өөлж, гоочлоно. Сайн найз нь хүртэл армийн оффицер нөхрөөсөө ч царай муутай харагдаж байна гэж хэлэх нь тэр.

Ингээд 7 настай хүүгийн ээж 29 настай бүсгүй “хортой” найзуудаасаа хагацаж, ирээдүйн өөрийгөө бүтээхээр эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарахаар зориг шулуудсан нь энэ. Анхандаа түүний зорилго 5 кг хасах байсан бол цаашлаад 10, 20-оор нэмэгдээд явав. Тэр илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд суурь шалтгаануудтай тэмцэхээр шийджээ. Тиймээс эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг чухалчилж, өөртөө зориулсан анхны хөрөнгө оруулалт нь гүйлтийн зам байв. Тэр рдөө л алхалтаас гараагаа эхлүүлжээ.

Ингээд түүний зүтгэл үр дүнгээ өгч, зургаан сарын хугацаанд 18 кг хассан бөгөөд гэнэт их жин хаяснаар хэвлий, суга, булчин орчмын арьс унших, хоолоо сойсноос болж ядарч тамирдах, үс унах, нойргүйдэх зэрэг шинжүүд илэрч байсан ч эдгээр нь даваад гарах ёстой л зүйл төдий байлаа.

Гэхдээ түүний зорилго, гоё сайхан харагдах, гоолиг болох биш. Харин эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай болох. Тэр өөртөө бүхнийг зориулж чадах юм бол юуг ч, яаж ч өөрчилж болдогийг харуулахыг зорьсон. Эцэст нь тэр чадсан. 

Эрүүл бус амьдралын хэв маягийн анхны “хохирогч” нь таны өөртөө итгэх итгэл

Дасгал хөдөлгөөн хийж, хүндийн өргөлт, фитнессээр хичээллэж, өдөр бүр зааланд өнжих болсон түүний хувьд бие мах бодийн өөрчлөлтөөс гадна сэтгэлзүйн эрүүл мэндэд ихээхэн өөрчлөлт гарсан. Тухайлбал, түүний өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хямралыг даван туулах байдалд асар их өөрчлөлт гарсан аж. Тэр одоо өөртөө илүү итгэлтэй, идэвхтэй амьдралыг эрэлхийлэгч нэгэн. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл хэв маягийг цогцлооход бүтэн жилийг зарцуулсан юм билээ. Тууштай хичээсний хариуд түүний зүтгэл талаар болсонгүй. Тэр 35 кг жин хаяж чадсан байна.

Нэгэн өдөр интернетээс “Энэтхэгийн Мисс” тэмцээний бүртгэлийн зарыг олж харжээ. Тэр ганц ч хором эргэлзэлгүй бүртгүүлэх товчийг дарсанаар 2017 оны Мисс Энэтхэгээр тодорсон юм. Энэ цагаас түүний өөрийгөө өөрчилж чадсан түүх сөхөгдөж, өдгөө маш олон хүмүүст өөрийгөө өөрчлөх боломж буйг түгээсээр юм. Тэр мөн ондоо “Body Fit” тэмцээний аварга болсон аж. Тэмцээнийхээ үеэр нүүрс ус агуулсан хоолны дэглэм баримталж байв.

Одоо фитнесс хийх нь түүний хобби төдийгүй амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр нь болсон. Тэр өдөрт 2-3 цагийг дасгал хийхэд зарцуулж, эрүүл хооллодог бөгөөд одоо TEDx-ийн илтгэгч, Энэтхэгийн томоохон медиа сувагт фитнесийн экспертээр давхар ажилладаг гэнэ. Түүнийхээр бол фитнессээр хичээллэхэд саад болдог хамгийн том бэрхшээл бол идэвх зүтгэлгүй байх явдал аж. Фитнесээр хичээллэж байх үедээ өөрийгөө шахаж, тодорхой үр дүнд хүрэх хатуу шаардлага тавихаас илүүтэй зүгээр л таашаал авах нь чухал гэжээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд