No menu items!
HomeХоол, шим тэжээлД.Оюунсувд: Өглөөний цай уудаг хүмүүсийн дунд амин дэм, эрдэс бодисын дутагдал маш...

Д.Оюунсувд: Өглөөний цай уудаг хүмүүсийн дунд амин дэм, эрдэс бодисын дутагдал маш бага байдаг

-

ТТАХНЭ-ийн Хоол зүйч, дэслэгч Д.Оюунсувд “Зөв хооллолт, амьдралын зөв дадал” сэдвээр мэдээлэл өглөө.

– Хооллох зөв дадлын талаар мэдээлэл өгнө үү. Зөв дадал гэж чухам юуг хэлээд байна вэ?

– Хооллох зөв дадлыг хэвшүүлэхийн тулд бид нэгдүгээрт хоолны нэр, төрлөө олон болгох хэрэгтэй. Нийт хүнсний бүтээгдэхүүнийг зургаан нэр төрөлд ангилдаг.

  • Үр тариа
  • Мах
  • Хүнсний ногоо
  • Өөх тос
  • Сүү
  • Жимс жимсгэнэ

Энэ зургаан нэр төрлийн хүнснээс өдөрт зохистой хэмжээгээр бүгдээс нь хэрэглэх нь зүйтэй. Тэр дундаа жимс, хүнсний ногоог эрчүүд маань түлхүү хэрэглэвэл зохистой.  Жишээлбэл өдөрт нэг ширхэг алим, эсвэл жижиг хэмжээтэй жимс байвал тоог нь нэмж болно.  Өдөр бүр л жимсний аль нэг төрлөөс нь хэрэглэж байх ёстой.

Ногооны хувьд ч гэсэн, таны тавагтай хоолны талыг  хүнсний ногоо эзэлж байх ёстой гэж ойлгоно. Манай монгол эрчүүдийн хооллолтод мах, гурилын хэрэглээ маш өндөр байдаг. Жишээлбэл, цуйван, будаатай хуурга гэх мэт. Эдгээр хоолоо идэж болно. Гэхдээ тал нь хүнсний ногоо байвал зостой хооллолт болно.

 Хоёрдугаарт, өглөөний цайг заавал уух хэрэгтэй. Үүнийг дадал болгож хэвшүүлнэ. Өглөөний цай уудаг хүмүүсийн дунд амин дэм, эрдэс бодисын дутагдал маш бага гэсэн судалгаа бий. Тиймээс хангалттай шим тэжээл, эрдэс бодис авъя гэж бодож байгаа бол өглөөний цайгаа уух хэрэгтэй.

 Өглөөний цайнд ямар төрлийн хүнс хэрэглэвэл тохиромжтой вэ?

– Өглөөний цайнд үр тариа, жимс, сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохимжтой. Мөн хооллох үедээ тайван орчинд байх хэрэгтэй. Утас, зурагтын дэргэд идэх хэрэггүй. Хоолоо харж идсэнээр хүн маш сайн зажилж, цатгалан мэдрэмжийг хурдан авч чаддаг. Хэрэв ямар нэг зүйл хийж байгаа үедээ хоолловол хэт их идэх талтай. Өөрөөр хэлбэл нэг дор хооллох хэмжээгээ хэтрүүлэх шалтгаан болдог гэсэн үг.

– Давсны хэрэглээний талаар мэдээлэл хүргэхгүй юу. Хоолоор авах ёстой давсны хэмжээ ямар байвал зохимжтой вэ?

– Хоолоор авах ёстой давсны хэмжээ хоногт 5 гр байдаг. Өдрийн туршид л 5 гр хэмжээтэй давсыг хэрэглэх ёстой. Гэтэл бид далд давсыг хүнсний бүтээгдэхүүнээс авч байдаг. Тухайлбал нэг ширхэг даршилсан өргөст хэмх, 35гр кимчи, 87 гр цөцгийн тосонд нэг гр давс агуулагддаг. Нэг дор 150 гр кимчи идлээ гэж бодоход 5 гр давсыг түүнээс авч байна гэсэн үг. Үүнээс гадна бид хоолондоо давс хийж байгаа шүү дээ. Ингэхээр хоногт хэрэглэх давсны хэрэглээ өндөр болно гэсэн үг. Тиймээс давсны хэмжээг зөвлөмж хэмжээнд барих нь чухал. Учир нь давс нь цусны даралтын хэмжээг ихэсгэх нэг шалтгаан болдог.

– Өөх тосны хэрэглээний тухайд?

– Өөх тосны хэрэглээг огт хориглож болохгүй. Учир нь өөх тос бидний бодисын солилцоонд шаардлагатай шимт бодисыг агуулдаг. Гэхдээ ханаагүй тосыг хэрэглэхийг зөвлөдөг. Ханасан тос гэдэг нь амьтны гаралтай өөх тос юм. Жишээлбэл цөцгийн тос, майонез, масло зэрэг нь ханасан тосны хүчил ихээр агуулдаг.

Харин ханаагүй тосны хүчил агуулдаг бүтээгдэхүүн нь оливын тос, гүнждийн тос зэрэг байдаг. Ер нь ургамлаас гаралтай тоснууд нь ханаагүй тосны хүчил агуулдаг. Мөн эслэгээр баялаг хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг хүмүүс мэддэг байх. Энэ нь хальсархаг хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Эслэг нь бүх төрлийн жимс, ногоо, гурвалжин будаа, хөц будаа, нивс, хэвэг, овьёос зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг.

Эслэг нь хүний биед шимэгдэхгүй ч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биеэс хортой нэгдлийг гадагшлуулж, өөх тосыг бууруулж өгдөг. Ялангуяа биеийн жингээ хасах гэж байгаа хүмүүс эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь зөв. Гэхдээ бас анхаарах зүйл бий. Хүмүүс гурвалжин будаа нь цагаан будаанаас илүү сайн гээд түлхүү хэрэглэдэг. Гэтэл нэг аяга цагаан будаа, нэг аяга гурвалжин будаа нь ижил хэмжээний илчлэгтэй байдаг. Сайн гэсэн ойлголтоороо гурвалжин будаагаа их хэрэглэвэл авах илчлэг тань нэмэгдэнэ гэсэн үг. Гурвалжин будаа нь өөх тосыг бууруулах үйлчилгээтэй байж болох ч хэтрүүлэн хэрэглэвэл илчлэгийн агууламж өндөрсгөж, ялгаагүй л таргалалт үүсэх эрсдэлтэй. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнээ хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлоорой.

Түүнчлэн эслэгээр баялаг хүнс хэрэглэж байгаа тохиолдолд шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой. Хоногт 2-2,5 л ус буюу 8-9 аяга ус уухыг зөвлөдөг. Эслэгээр баялаг хүнс хэрэглэж байгаа үедээ ус сайн уухгүй бол гэдсэнд түгжрэл үүсэх аюултай. Түүнчлэн сахар агуулсан уух зүйлс нь өдөрт авах шингэний хэмжээнд тооцогддоггүй. Мөн чихэрлэг хүнсний хэрэглээг өдөр тутмын хэрэглээнээсээ хязгаарлах хэрэгтэй гэж зөвлөе.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд