No menu items!
HomeХэн юу хэлэвШ.Энхтөр: Насанд хүрэгчдэд тохиолддог бүх өвчин хүүхдэд оношлогддог, тохиолддог болсон

Ш.Энхтөр: Насанд хүрэгчдэд тохиолддог бүх өвчин хүүхдэд оношлогддог, тохиолддог болсон

-

ЭХЭМҮТ-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхтөр “АСА станц”-д дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “ЭХЭМҮТ-д ковидийн дөрвөн тасагт 83 орыг дэлгэсэн ч өнөөдрийн байдлаар 147 өвтөн эмчлэгдэж байна. Тэдний 99 нь хүүхэд байна. Уламжлалт ойлголтоор 3-5 насны хүүхэд ханиад томуу зэрэг өвчлөлд өртөмтгий гэж үздэг байсан бол одоо хүүхдийн өвчлөлийн бүтэц тэс өөр болсон. Хүүхэд зүрхний шигдээс, бодисын солилцооны эмгэг, хавдар, архаг өвчин гэх мэт насанд хүрэгчдэд тохиолддог бүхий л өвчнөөр өвчилж байна.

Коронавирусийн халдвар архаг суурь өвчтэй хүмүүст илүү хүндээр тусч байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн нэлээдгүй хувьд архаг өвчин оношлогдож, хяналтанд байдаг болсон учраас тэднийг хамгаалахын тулд заавал дархлаажуулалтад хамруулах нь зүйтэй. Тиймээс дэлхий нийтэд судалгааны ажил өрнөж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 12-оос дээш насны хүүхдийг вакцинжуулаад эхэлчихлээ. 5-11 насны хүүхдэд хийх вакцины туршилт эхэлчихлээ. Есдүгээр сард урьдчилсан үр дүн нь гарах юм байна. Урьдчилсан байдлаар 11 сар гэхэд хүүхдийн бүх насанд вакцинжуулалт хийх дүрэм журам, вакцин батлагдан гарах тооцоо бий. Манай улс эдгээрийг дагаад явж байгаа учраас өвөлдөө хүүхдийн бүх насны вакцинжуулалт хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Жирэмсэн хүний хэвлийн хөндийд ачаалал, даралт нэмэгдэх тул жирэмсний сүүлийн саруудад амьсгал давхцах, ядрах, толгой эргэх, цус багадалт үүсэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Коронавирус уушгийг гэмтээдэг. Цусны хялгасан судас, амьсгалын замын төгсгөл хэсэг хооронд хийн солилцоо явагдах бүсийг гэмтээснээр богино хугацаанд амьсгалын дутагдалд орно. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд богино хугацаанд хүндэрч байгаа учраас хөнгөн хэлбэрийн өвчилсөн тохиолдолд ажиглах байруудыг гаргасан” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд