No menu items!
HomeХүмүүсТуркийн үзэсгэлэнт жүжигчин Сельма Эргеч

Туркийн үзэсгэлэнт жүжигчин Сельма Эргеч

-

“Аугаа зуун” киногоор олонд танигдсан үзэсгэлэнт жүжигчин Сельма Эргечийн тухай мэдээллийг хүргэж байна.

Сельма Эргеч 1978 оны 11-р сарын 1-нд Германы Хамм хотод төрсөн. Сельмагийн аав нь Турк, ээж нь Герман гаралтай бөгөөд тэд хоёул эмч мэргэжилтэй. Охиныг 5 настай байхад гэр бүл нь Германаас Туркэд нүүн иржээ. Тэд Туркийн Мерсин хэмээх жижиг хотод суурьшиж, хэсэг хугацааны дараа Анкара руу нүүв. Гэвч тэд 1989 онд Герман руу эргэн очжээ.

Эргеч ойр ойрхон нүүдгээс нь болж дотны найзгүй, дотогшоо, дуу цөөтэй хүүхэд болж өссөн байна. Мөн тэрээр 9 настайдаа охин цагаан хоолтон болжээ.

Сельма сайн сурагч байсан бөгөөд эцэг эх нь ч боловсролд нь их анхаардаг байв. Тэрээр Westfalia Wilhem их сургуульд анагаах ухааны чиглэлээр 3 жил, Fern Universität Hagen-д сэтгэл судлал, гүн ухааны чиглэлээр мөн суралцжээ.

Тэрээр 2000 оноос хойш загвар өмсөж эхэлсэн бөгөөд анхлан NBC студийн “Yarım Elma” хэмээх телевизийн цувралд тоглож байжээ. Сельма зураг авалтанд орохын тулд жилийн турш эмчийн ажлаасаа завсарлага авсан байна. Түүнд кино урлаг маш их таалагдаж энэ чиглэлээр ажиллахаар шийджээ. Харин түүний ээж, аав энэ саналыг нь тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг.

Сельма Эргеч Муждат Гезены нэрэмжит Урлагийн төвийн жүжигчний ангид элсэн орж, Туркийн жүжигчин Алие Узунатаганаар хичээл заалгажээ. Харин залуу жүжигчнийг олонд таниулсан анхны кино нь 2006 онд гарсан “The Net 2.0” юм. Үүнээс хойш түүнд олон киноны гол дүрд тоглох санал ирсэн гэдэг.

Мэдээж түүнийг олон оронд алдаршуулсан кино бол бидний сайн мэдэх “Аугаа зуун”. Султан Сулейманы дүү Хадижегийн дүр түүнд хамгийн их алдар нэрийг авчирсан. Турк улс буюу эртний Османы эзэнт гүрний түүхэн кино манай үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан билээ.

Харин жүжигчин бүсгүй хувийн амьдралынхаа талаар олон нийтэд нээлттэй яриад байдаггүй. Тэрээр өмнө нь Туркийн жүжигчин Озгюр Чевиктэй хэсэг хугацаанд болзож байжээ.

Эргечийг түүнээс салсныхаа дараа Туркийн жүжигчин Угур Полаттай болзсон гэх мэдээлэл ч мөн байдаг. Тэд “Sis ve Gece” киноны зураг авалтын үеэр танилцажээ.

2013 оны өвөл Селмаг Окан Ялабыктай харилцаатай гэх мэдээлэл гарсан байна. Уг цуу яриа нь “Аугаа зуун” цувралаас үүдэлтэй. Учир нь тэд кинонд эхнэр, нөхрийг дүрийг бүтээдэг билээ. Гэхдээ хоёр жүжигчин хоёул цуурхлыг няцаасан байдаг.

Харин тэрээр 2015 онд Туркийн зохиолч Эрдал Озын хүү Жан Озтой гэрлэжээ. Тэд хоёр жил үерхсэний эцэст гэрлэж 2016 онд охинтой болсон байна. Залуу хосуудын  хуримын ёслол Германы Готтмадинген хотод болжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд