Эрүүл мэндийн сэдвээр мэдээлэл хүргэдэг Монгол подкастууд

0
433

Залуучууд боловсрол, танин мэдэхүй, хувь хүний хөгжил, эрүүл мэнд зэрэг олон төрлийн сэдвээр сонирхолтой подкастуудыг хөтлөн явуулдаг болжээ. Энэ удаагийн “Хөтөч” булангаараа эрүүл мэндийн сэдвээр мэдээлэл хүргэдэг Монгол подкастуудыг онцолж байна.

1. Эрүүл Монгол подкаст

Хүний их эмч У.Уранцэцэгийн хөтлөн явуулдаг энэхүү подкаст нь дугаар бүр дээрээ мэргэжлийн хүмүүсийг урьж ярилцдаг. Эрүүл мэндийнхээ боловсролыг дээшлүүлж, амьдралын зөв дадлыг төлөвшүүлхээр хичээж байгаа хүн бүр сонсоорой.

2. MANDU`S PODCAST

Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягийн талаар цэгцтэй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү подкастыг сонирхоод үзээрэй. Хүмүүс эрүүл мэндийн даатгалын талаар хамгийн их сонирхдог. Энэ сэдвээр ярилцсан нэг дугаарыг жишээ болгон хавсралтаар орууллаа.

3. My room podcast

My room podcast нь дугаар бүр дээрээ мэргэжлийн эмийг урьж холбогдох сэдвээр ярилцдаг. Энэхүү подкастыг юүтүб сувгаас сонсох боломжтой.

4. Монгол оточ подкаст

Энэхүү цуврал подкаст нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэдээлэл хүргэдгээрээ онцлогтой. Нойргүйдлийн талаар ярилцсан дугаарыг жишээ болгон орууллаа.

5. Эрүүл мэндийн лавлах

https://soundcloud.com/mongolian-national-radio/erl-mendiyn-lavlakh-2

Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг “Эрүүл мэндийн лавлах” нэвтрүүлгийг та ажлаа амжуулангаа сонсоорой. Эрүүл мэндийн талаарх бүхий л зөвлөгөө, мэдээллийг эндээс авах боломжтой.