No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

76: УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг онцолж байна.

Товч намтар

Дорнод аймгийн Чойбалсан сумд төрж, өссөн тэрбээр айлын ууган хүү бөгөөд арван дүүтэй. Багаасаа дүү нараа харж хандах, аавын оронд аав болж хүмүүжүүлэх өндөр үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. Түүнийг гишүүн болсоны дараахан дүү болох жирийн нэгэн мөрдөн байцаагч байсан залуу шууд “Монголрос Цветмет”-ийн захиралаар очсон нь нэг хэсэг нэлээд дуулиан тарьж байв.

Тэрбээр 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Хөдөө аж ахуйн дээд сургуульд Агрономич мэргэжил эзэмшсэн бөгөөд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэнээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн үед Булган сумдаа агрономич мэргэжлээрээ ажиллаж байв.

Удалгүй цагийн салхийг даган бизнесийн гараагаа эхлүүлж, 1992 онд “Хишиг аж ахуй” компаниа байгуулж, төмс хүнсний ногоо тариалж эхэлсэн нь ашгаа өгч, хожмоо “Алтан тариа” компанитай өрсөлдөж, “Дорнод гурил” компанийг нээлттэй дуудлага худалдаагаар өөрийн болгож чадсан гэдэг. Тэрбээр Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 2000-2008 онд хоёр удаа бие даан нэр дэвшин сонгогдсон. Улс төрд бол бие даагч статусаараа илүү олонд танигдсан бөгөөд 2012 онд МАН-аас нэр дэвших гэсэн ч тухайн үеийн МАН-ын удирдлагууд зөвшөөрөөгүй аж.

Тэрээр 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшиж “Бие даагчдын зөвлөл” нэрийн дор УИХ-ын гишүүнээр ажилласан бол 2016 оны сонгуулиар Ц.Даваасүрэн гишүүний хамт МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, дахин нэр дэвшин хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд өдгөө гурав дахь парламентынхаа нүүрийг үзэж байна.

Хөрөнгө орлогын хураангуй

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Энд тэрбээр өөрийн орлого 44.5 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 6 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр нийтдээ 2,5 тэрбумын үнэлгээ бүхий нэг хашаа байшин, хоёр амины орон сууц, нэг оффисс, нэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай. 80 сая төгрөгийн Mercedes Benz, G 500 маркийн нэг автомашинтай аж. Мөн 98 сая төгрөгөөр үнэлэгдэх 216 адуу, 4 сая төгрөгийн газартай.

Тэрээр гадаадын дансанд хадгаламжгүй бол дотоодны дансандаа 240,8 сая төгрөгтэй, 424,7 сая төгрөгийн зээлтэй аж. Тэрээр “Хишиг Агро” ХХК, “Дорнод гурил” ХХК-д 100 хувийн ногдол хувь эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой юм.

Түүний талаарх хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хадгалуулсан улаан буудай хаачсан бэ?

Түүний эзэмшлийн “Дорнод гурил” ХХК 2013 оны аравдугаар сард Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 1276 тонн буудайг хавар болтол өөрийн агуулахад хадгалж байх гэрээ хийгээд төлбөрөө бүрэн авсан аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сан хадгалуулсан буудайгаа авахаар тавдугаар сард очиход хоосон агуулах угтсан гэдэг. Учрыг тодруулахад 2014 оны дөрөвдүгээр сард “Дорнод гурил” компанийн нөөц дууссан учраас танай буудайг хэрэглэчихсэн гэж тайлбарлаж байжээ. Эцэстээ энэ хэрэг явдал Улсын мөрдөн байцаах газарт очсон бөгөөд энэ хэрэгт 20160100055 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад улсад 586.7 сая төгрөгийн хохирол учруулсан онц ноцтой гэмт хэрэг болохыг тогтоож яллах дүгнэлт үйлдүүлэн прокурорт шилжүүлсэн байдаг аж. Гэвч энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй.

ЖДҮ-д холбогдсон хэрэг

 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компаниараа авчээ. Хамаарал бүхий компани гэдэг нь түүний үүсгэн байгуулж,өнөө ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг “Дорнод гурил” компани аж. Тэрбээр УИХ-ын Байнгын хорооны хурал дээр “УИХ-ын гишүүн зүй бусаар зээл авахад нөлөөлсөн үү гэдгийг шалгах ёстой. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад ямар хэцүү байдгийг та мэдэх байх. “Дорнод гурил” компани анх удаа энэ сангаас зээл авсан” хэмээсэн байдаг.

БОЛОРЧУЛУУН vs НЯМДОРЖ

УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны арваннэгдүгээр сард хаалттайгаар хуралдаж, “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд хэрүүл зодоон болж, хурал нь өндөрлөсөн аж.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Рио Тинто”- гийн талд байнга зогсдог” хэмээн шүүмжилжээ. Энэ маргаанаас үүдэн Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль” гэснээс болж, Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайд нарын дунд ширүүхэн маргаан өрнөжээ. Маргаан ширүүсч, Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдоржийн биед халдсан хэмээн хэвлэлүүдээр нэг шуугиан болж байв.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд