No menu items!
HomeЗөвлөгөөЦахим тоглоом удаан хугацаанд тоглох нь хүүхдийн дархлааг сулруулж, өвчлөмтгий болгодог

Цахим тоглоом удаан хугацаанд тоглох нь хүүхдийн дархлааг сулруулж, өвчлөмтгий болгодог

-

Хүүхдийн тоглодог тоглоом нь олон төрлийнх байх ёстой. Гүйж харайх, спортоор хичээллэх, оюун ухаан хөгжүүлдэг гэх зэрэг олон төрлийн тоглоомууд бий. “Тоглоом” хэмээх үг нь JUCUS гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд XI зуунд чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан, тодорхой журам, дүрэмтэй, тоглоход зориулагдсан хэрэглэгдэхүүнтэй явагддаг үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үздэг байжээ.  

Компьютер тоглоом бол тоглож болох тоглоомуудын нэгээхэн хэсэг. Гэхдээ бүхий л хугацаанд зөвхөн компьютер дээр тоглож цагаа өнгөрөөж байвал асуудал үүсч эхэлнэ. Хүүхэд өдөрт хоёр цагаас илүү хугацаагаар компьютер тоглоомоор тоглож байвал яваандаа асуудал үүсэх эрсдэлтэй гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг аж. Тоглоомын дон томчуудын архидан согтуурах донтой адилхан хор уршигтай гэдгийг эмч нар сануулсан.  Сургуулийн өмнөх насны хүүхэд өдөрт 20-30 минут, бага, дунд ангийнхан 30 минутаас нэг цаг тоглоход хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг үр дагавар үзүүлэхгүй. Харин түүнээс удаан хугацаагаар тоглох нь  сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг  СЭМҮТ-ийн эмч нар онцгойлон анхааруулсан байдаг. 

Компьютер тоглоом нь видео тоглоомын нэг төрөл бөгөөд видео тоглоом гэдэг нь ТВ, цахим хэрэгсэл ашиглан тоглодог тоглоомууд юм.  Видео тоглоомыг:

1. ТВ ашиглан тоглох

2. Комъютер ашиглан тоглох

3. Интернет ашиглан тоглох

4. Гар утас ашиглан тоглох

5. Гар удирдлагатай тоглоом ашиглан тоглох

6. Зоос ашигладаг тоглоом ашиглан тоглох гэж ангилан үздэг байна.

Сүүлийн жилүүдэд комьютер тоглоомонд донтох нь олон улсын хэмжээнд анхаарал их татах болсон.

Манай оронд 1990-ээд оноос видео тоглоомын хэлбэрүүд РС, Сега хэлбэрээр орж ирсэн. 2003 оноос хүүхдүүд тоглоомонд донтох эмгэгийн улмаас СЭМҮТ-д хандах болсон бөгөөд сүүлийн үед донтолтын хэлбэрүүд олшрон ажлын дон, юм худалдан авах дон, интернэт дон, гар утсанд донтох явдал ихэсч байгааг судалгаагаар харуулж байна. 2012 оноос хойш хэвтэн эмчлүүлсэн хүүхэд залуусыг илүү нарийвчлан насны түвшингээр нь ангилан авч үзвэл 15-19 насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна. Гэхдээ үүнээс гадна 2016 онд 20-29 насны буюу гэр бүлтэй үр хүүхэдтэй байж болох, ид хийж бүтээх насны дөрвөн хүн энэ оношоор хэвтэн эмчлүүлжээ.

Тоглоомны хамааралд орсон эсэхийг дараах шинжүүдээр тогтооно. Сүүлийн 12 сарын хугацаанд 4-5 шинж илэрч байвал донтолт үүссэн гэж үнэлнэ.

ЦАХИМ ТОГЛООМОНД ДОНТОХ ЭМГЭГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Интернет тоглоомыг байнгын давтамжтай тоглосноор тухайн хүний амьдралд илэрхий сөрөг нөлөө илэрдэг бөгөөд стрессийн шалтгаан болдог. Доорх шинжүүдээс 5-аас доошгүй шинж нь сүүлийн 12 сарын хугацаанд илэрч байгаа тохиолдолд оношийг тавина. Үүнд:

Интернет тоглоомонд санаа зовинох. (Тухайн хүн тоглодог тоглоомынхоо талаар байнга бодох төдийгүй, дараагийн тоглолтоо төлөвлөдөг байх. Интернетийн тоглоом өдөр тутмын амьдралынх нь давамгайлах нэг хэсэг болох)

Тоглоом тоглохоо болих үед үгүйлэх шинжүүд илрэх. (Эдгээр шинжүүдэд нь цочромхой болох, сэтгэл түгшүүрлэх байдал, уйтгарлаж гуниглах орно. Гэхдээ эм бодисын шалтгаант шарталтын шинжүүд илрээгүй байх)

Интернет тоглоомонд зарцуулах цаг нь байнга нэмэгдэх.

Интернетийн тоглоом хэт их тоглож байгаагаа хянах гэсэн бүтэлгүй оролдлогууд хийх.

Интернет тоглоомоос өөр зүйлс, тухайлбал өмнө нь түүний сонирхлыг татдаг байсан хобби, зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ сонирхлыг нь татахаа болих.

Нийгэм сэтгэлзүйн сөрөг нөлөөг нь мэдрсээр байж үргэлжлүүлэн интернетэд олон цагийг өнгөрүүлэх.

Интернет тоглоомын хэрэглээний талаар гэр бүлийн гишүүд, эмч, мэргэжилтнүүдэд худлаа ярих.

Сэтгэлийн сөрөг хөдлөл, стрессээс зайлсхийхийн тулд, эсвэл түүнийг багасгах зорилгоор интернет тоглоом тоглох.

Интернет тоглоомноос болж хичээл сургууль, гэр бүлийн харилцаанд нь асуудал гарах, ажил мэргэжил, боловсролын хувьд ахиж дэвших боломжийг алдах.

Компьютер тоглоом болон интернет тоглоомонд донтох эмгэгийн гол цөм нь олон цагаар, байнгын давтамжтай тоглох бөгөөд тоглоомонд гүнзгий донтсон хүн өдөрт 8-10 цаг, эсвэл үүнээс удаан хугацааг зориулах бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 30 цаг зарцуулдаг. Тоглоомонд донтсон эмчлүүлэгчдийг зориудаар сэдэл өгч тоглуулахад тархины тодорхой хэсгүүдэд идэвхжилийн голомт үүсэн байдаг ажээ.

РС-д донтсон хүүхдүүдэд ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД

Сэтгэцийн талаас :

Амархан ядрах

Орондоо шээх

Анхаарал сарнимтгай

Уур уцаартай

Мартамхай болох

Нойрны хямрал

Хараа болон сонсголын хий үзэгдэл

Булчин татвагнах эмгэг

Мэдрэлийн талаас:

Гарын алга, хөлийн ул хөлрөх

Шөрмөсний рефлекс ихсэх, буурах

Толгой өвдөх

Нүдний угаар хөших зэрэг шинжүүд илэрнэ.

ЦАХИМ ТОГЛООМЫН ХОР НӨЛӨӨ

American Psychological Association-аас компьютер тоглоом нь бага насны хүүхдийн хүмүүжилд эерэг ба сөрөг хоёр байдлаар  нөлөөлдөг болохыг тогтоожээ. Сайн тал нь гэвэл хүүхдийг бусадтай харьцах, багаар ажиллах, бие даан юм төлөвлөх, байгуулах аргад суралцуулах боломжтой гэнэ. Гэтэл ямар ч тоглоомыг өдөрт 2 оос дээш цаг тоглох нь донтолтын эхний хэлбэр болдог бөгөөд  хэтрүүлэн тоглосон тохиолдолд бага насны хүүхдийн эрүүл мэнд төдийгүй сэтгэц, хүмүүжилд ч хортой нөлөө үзүүлэх боломжтой. Тухайлбал,

Сурагчдын хувьд:

Cурлагандаа муудах

Хичээлээ таслах, эцсийн

Дүнд сургуулиас завсардах

Худлаа ярих

Хулгай хийх

Гэмт хэрэгт холбогдох

Байнга тоглоом бодогдох (тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих)

Биеэ барьж чадахгүй, огцом түргэн ууртай болох

Гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоох

ПС буюу компьютер тоглоомыг олон цагаар сууж тоглосноор хүний биеийн маш их булчин чангархаас гадн нүдний булчин хэт их ачаалж, нүд хорсох хатгах зовуурь илэрч, хараа муудах эх болдог

Удаан сууснаар бодисын солилцоо муудаж, цусны эргэлт удааширна. Таргалалт үүснэ. Өдөржин хоосон тоглоод гэртээ харьсан хойноо нэг дор ихээр идсэнээр хоол боловсруулах замын өвчний суурь бий болдог. Мөн хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй биеийн өсөлт удааширдаг.

Хэт ягаан туяаны нөлөөнд удаан сууснаар дархлаа суларч, халдварт өртөх магадлал ихэснэ.

Тархи хэт их ачаалснаас болж мэдрэлийн ядаргаанд ордог байна.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд