LOADING

Type to search

ЭМД төлдөг бүх насны иргэд дараах рашаан сувилалд хөнгөлөлттэй амрах эрхтэй

Share

Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд улсын хэмжээнд даатгалын гэрээ бүхий 30 рашаан сувилалд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтой байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй.

Тиймээс энэ талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Даатгуулагч иргэн жилдээ хоёр сая хүртлэх төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тодруулбал, хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт, өрхийн эрүүл мэндийн төвийн дөрвөн төрлийн тусламж үйлчилгээ зэрэг арав гаруй тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж байна.

Сувиллын тухайд 2021 онд 30 рашаан сувилал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж байна. Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой.

Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу 5-аас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг.

Өнгөрсөн оныг хүртэл сувиллын тусламж үйлчилгээг 110 мянган төгрөгөөр тооцдог байсан бол 2020 оны хоёрдугаар сараас эхлэн 250 мянган төгрөгөөр санхүүжүүлэх болсон.  Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно.

Даатгалд хамрагдсан бүх насны иргэд энэ хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй.

Харин Эрүүл мэндийн даатгалтай иргэд рашаан сувиллаар үйлчлүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн үйлчлүүлэх вэ гэхээр, Хэвтэн эмчлүүлэхийг хүссэн даатгуулагч харьяа дүүргийн эмнэлгийн байгууллагаас сувилалд илгээх бичиг, холбогдох шинжилгээнүүдийг бүрдүүлэн очиход болно.

error: Content is protected !!