No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #33: Хэт ЭЕРЭГ байдлын хор уршиг нь өөрийгөө буруутгах

Зүрхээ сонс #33: Хэт ЭЕРЭГ байдлын хор уршиг нь өөрийгөө буруутгах

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт байгалаас заяасан сэтгэл хөдлөл, мэдрэмж хийгээд бодит амьдралаас зайлсхийж ХЭТ ЭЕРЭГ байхын үр дагаварын талаар ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Хэдийгээр амьдралыг даван туулахад өөдрөг, эерэг хандлагатай байх нь чухал хэдий ч заяамал мэдэмжүүд үүнээс ч илүү чухал байж магадгүй. Хүмүүс бие биедээ зөвхөн эерэг байж, эерэг зүйлд төвлөрөх талаар заавар, зөвлөгөө өгдөг. Гэвч энэ нь тааламжгүй мэдрэмж, тэдгээрийг өдөөж байгаа нөхцлүүдийг бий болгодог.

Сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг тааламжтай, тааламжгүйгээр нь ялгаж, зөвхөн таатай мэдрэмжид төвлөрөн тааламжгүйгээс зайлсхийх тусам сэтгэл санаа улам тогтворгүй болдог. Улмаар тааламжгүй мэдрэмжүүдийн танин мэдэх, хүлээн зөвшөөрөх,  эерэгээр удирдан зохицуулах зэрэгт суралцаж чадахгүйгээс болж амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тааламжгүй мэдрэмжээс зайлсхийх тусам тухайн мэдрэмж ямар мэдээллийг хүргэх бол гэдэг гол хэсэг нь алдагдаж байдаг. Тухайлбал, аливаа зүйлээс айх үед тухайн зүйлийг анзаарч харах шаардлагатай гэсэн дохиог авч байдаг. Гэтэл айх мэдрэмжээс зайлсхийснээр нөхцөл байдлыг алдаатайгаар үнэлж, илүү эрсдэл үүсэх, бодож байснаас илүү хүнд нөхцөл байдалтай тулгарах зэрэг сөрөг талтай.

Тухайн нөхцөл байдалд тааламжгүй сэтгэл хөдлөлөөсөө зайлсхийлгүйгээр нүүр тулах нь бүх зүйл хэвийн, зүгээр мэт дүр эсгэхээс хэцүү байж болно. Гэхдээ үр дүн нь илүү эерэг байна.

Бид хэн нэгэнд “Бүх зүйл зүгээр, хатуу чанга байгаарай, энэ бол юу ч биш, битгий санаа зов…” зэргийг хэлэх нь тухайн цаг мөчид тустай байж болох ч алсдаа тухайн хүндээ ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй

Бид ихэвчлэн сэтгэлийн шарх, уйтгар гуниг, айдас, ганцаардал гэх мэт тааламжгүй мэдрэмжүүдээ хав дардаг. Гэтэл эдгээрийг хав дарах бус нүүр тулснаар асуудлыг даван туулах, шийдвэрлэх гаргалгааг хайхдаа илүү бүтээлчээр хандах боломжтой. Хэт ЭЕРЭГ байх нь ирээдүйгээ харах, шинэ шийдэл гаргалгаа гаргахад хаалт болж байдаг.

Гадны ямар нэгэн зүйлээс өөрийгөө хэт их хамааруулах нь эцсийн дүндээ өөрт төрж буй тааламжгүй мэдрэмжүүдийг сөргөөр шүүмжилж, өөрийгөө буруутгадаг. Хэт их эерэг байсны хор уршиг нь өөрийгөө буруутгах.

Сөрөг мэдрэмжүүд бол байх ёстой процесс жамаараа явагдаж байгаа гэсэн үг юм. Зүрх сэтгэлд тэрхүү процесс явагдаж байгаа ч бид ЭЕРЭГ байх гэж автоматаар өөрийгөө кодлодог. Энэ нь мэдрэмжүүдээсээ зайсхийх, мэдрэмжээ танин мэдэх чадвар буурах, сэтгэл хөдлөлөө нуух, мэдрэмжээ илэрхийлэх арга замаа олохгүй байх, өөрийгөө буруутгах, бусдын туршлага, мэдрэмжийг бууруулж үнэлэх зэрэг шинжүүдээр илэрнэ.

Хэт эерэг байдалд төвлөрч, бусад мэдрэмжээгээ хааж эхэлснээр бусад хүмүүс бидэнтэй яаж харилцах вэ гэдгийг мэдрэхээ больчихдог. Байнга бүх зүйлийг болж байна, зүгээр, хэвийн гэсэн хуурмаг дүр эсгэснээр гэр бүл, ойр тойрны хүмүүс ч тийм л ойлголтыг авна. Энэ нь улмаар хайр халамж, харилцааны асуудлыг үүсгэж, өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлнэ. Цаашлаад ичгүүртэй мэдрэмж төрөх, хураагдсан сэтгэл хөдлөл нь бие махбодийн хувьд өвчлөл үүсгэх зэрэг хортой үр дагавартай.

Бид дандаа эерэг таатай байх албагүй. Заримдаа гуниглаж болно гэдэг байгалийн заяамал зүйлийг байгаагаар нь хүлээн авах боломжтой. Тиймээс тухайн цаг мөчид ямар мэдрэмж төрж байна гэдгээ маш сайн анзаарах хэрэгтэй. Яг ямар мэдрэмж төрж байгаагаа мэдэхгүй байх нь хэвийн зүйл шүү.

Сөрөг мэдрэмжүүдтэй байх нь мөн хэвийн үзэгдэл. Дандаа бүх зүйл эерэг байх, сайхан байх юм шиг харагдах нь хэвийн биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас алдаа гаргана гэдэг нь өөрөө өсөж хөгжиж байгаагийн нэг илрэл. Зарим хүмүүс төгс төгөлдөрт зорьж, алдахаас айдаг. Тиймээс алдаа гаргасан үедээ санаа зовох, алдаа гаргаснаасаа ичих шаардлагагүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гаргасан зарим алдааг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, хүүхдээ заавал медаль, шагнал авахуулахын тулд тэмцээн уралдаанд оролцуулдаг. Хүүхэд тэмцээн уралдаанд орж болно. Гэхдээ заавал медаль, шагнал авах албагүй. Тэмцээнд оролцоно гэдэг гь өөрөө маш том сургамж болж байдаг суралцах нэг процесс.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ маш өндөр хүлээлт тавьж, алдах боломж олгодоггүй. Мөн хүүхдийг хэт ЭЕРЭГ байлгах гэж тааламжгүй мэдрэмжүүдийг нь хав дарахыг оролддог гэж ажиглагддаг. Хэрэв та хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахыг хүсч байвал тааламжгүй мэдрэмжүүдийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ГЭДЭГ НЬ ХҮЛЦЭНГҮЙ БАЙ ГЭСЭН ҮГ БИШ.  

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд