No menu items!
HomeОнцлохБ.Ууганбаяр: Вакцин хийлгээгүй иргэд халдварт илүү өртөж байна

Б.Ууганбаяр: Вакцин хийлгээгүй иргэд халдварт илүү өртөж байна

-

Халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: “Вакцинд хамрагдаагүй хүүхэд, насанд хүрэгчдэд халдварын эрсдэл нэмэгдэж байна. Батлагдаж буй тохиолдлуудын дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй иргэд байна гэдгийг тандалт, судлагааны багийнхан хэлж байна.

Сүүлийн 24 цагт 7,102 хүнээс шинжилгээ авахад 1,143 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 60,372 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,052 нь Улаанбаатарт, 91 нь орон нутагт бүртгэгджээ. Халдварын зарим нь айл өрхөөс, зарим нь ААН-ээс илэрлээ. Айл өрхийн нэг хүн өвчилсөн бол цаана нь 3-4 хүн өвчлөх эрсдэлтэй. Сайн дурын шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байна.

685 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 51,448 боллоо. Мөн хугацаанд коронавирусийн хүндрэлийн улмаас 3 хүн нас барж, нийт нас  баралт 286 болоод байна.

Өнөөдрийн байдлаар 4,727 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 462 хүний биеийн байдал хүнд, 122 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Улсын хэмжээнд 1,8 сая хүн вакцины I тундаа, 1,3 сая хүн II тундаа хамрагджээ. Бүрэн тундаа хамрагдалт улсын хэмжээнд 64 хувьтай байна. 2 сая 67 мянган хүнээ дархлаажуулвал сүргийн дархлаа тогтоно гэсэн тооцооллоор дархлаажуулалтын ажлыг хийж байгаа. Дархлаажуулалтын I тундаа хамрагдаагүй 200 гаруй мянган хүн байна”гэв.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд